Та сэтгэлзүйн аль хэв шинжид хамаардагаа мэдэх үү?

Twitter Print
2018 оны 12-р сар 17-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Темпраментийн Холерик, Сангивиник, Плегматик, Миленхолик гэсэн дөрвөн хэв шинж байдаг. Хүмүүсийг темпраментийн хэв шинжээр нь ямар зан чанартайг нь тодорхойлж болох бөгөөд зан чанараас нь хамаараад ямар ажилд илүү тохирохыг нь бас тодорхойлсон байдаг. Багаар ажиллахад эдгээр хэв шинжтэй хүмүүсийг хослуулах нь ажлын үр дүн бүтээмжид эерэгээр нөлөөлдөг ажээ.  Дээрх дөрвөн хэв шинжийн онцлог нь:

Холерик бол ууртай догшин, юмыг хүчээр шийддэг түрэмгий байдаг. Тархины хөөрөл ихтэй боловч саатал нь бага байдгаас ийм байдаг. Эдгээр хүмүүс амьгүй юмс буюу техник, газар шороотой харьцдаг биеийн хүчний ажил хөдөлмөрт их тохиромжтой. Мөн спортод маш их амжилт гаргадаг. Ихэнх цэргийн гарамгай баатрууд холерик хэв шинжтэй байдаг.

Сангивиник нь хүний арга эвийг сайн олдог, сэргэлэн, овсгоотой, хүмүүс учраас сохорын газар сохор болж, доголонгийн газар доголон болж чадах хүмүүс эд нар л байдаг. Ийм хүмүүс хүнтэй харьцдаг үйлчилгээний ажил, мөн доод шатны менежер, жүжигчин болвол илүү амжилттай. 

Плегматик нь их буурьтай, няхуур, удаан тайван хүмүүс байдаг. Тэд баргийн юманд ач холбогдол өгдөггүй. Тиймээс дунд шатны менежер, нягтлан бодогч, оператор, бичээч гэх мэт тэвчээр шаарддаг мэргэжилүүдэд амжилт олдог. 

Миленхоликууд эмзэг, мэдрэмтгий, дотоод ертөнцдөө амьдардаг, мөрөөдөмтгий, уян зөөлөн хүмүүс байдаг. Миленхоликуудаас сайн яруу найрагч, философич, програмистууд төрдөг бөгөөд дээд шатны менежер буюу бодож боловсруулдаг ажилд хамгийн тохиромжтой байдаг.

Хамгийн тэгшхэн шугамыг татдаг, хамгийн сайн төлөвлөгөө боловсруулдаг, хамгийн алсыг харж чаддаг хүмүүс миленхоликууд л байдаг. Бүх суут хүмүүсийн ихэнх хувь нь миленхолик байсан гэсэн судалгаа ч байдаг. Үргэлж юманд санаа зовж, эмзэглэж, дотоод ертөнцдөө бясалгал хийж байдаг болхоор оюун ухаан нь сайн хөгжсөн байдаг. Мөн мөрөөдөмтгий ургуулан бодох чадвар сайтай тул нийгмийн хөгжлийг урагш чирэгчид байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.