Бидний цусны бүлгээс хамааран хэрэглэх хоол хүнс маань ч бас ялгаатай байдаг

Twitter Print
2017 оны 09-р сар 09-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

1-Р БҮЛЭГ БУЮУ 0 БҮЛГИЙН ЦУС

1-р бүлгийн цус нь хамгийн эртний бөгөөд хамгийн их тархсан цус гэж тооцогддог. Ийм бүлгийн цустай хүмүүс нь төрөлхийн “анчид”. Хоол боловсруулах зам нь тогтвортой. Мах, махан бүтээгдэхүүн голдуу хэрэглэдэг, өндөр идэвхит дархлалын системтэй ч шинэ хоол, хүнсний бүтээгдэхүүнд дасан зохицохдоо муу. Байнгын эрч хүчтэй байхын тулд эрчимтэй бодисын солилцоо шаардлагатай. Тэдний хувьд стрессээ тайлах шилдэг арга нь идэвхтэй биеийн хүчний ачаалал юм. Тэдэнд үхэр, хонь, шувуу, загасны мах хамгийн тохиромжтой. Хоол боловсруулах систем нь тэр бүр сайн боловсруулж, шингээж чаддаггүй болохоор сүүн болон буудайн хоол хүнсийг шингээхдээ тааруу байдаг байна. Мөн буудай, гуриланд агуулагддаг цавуулаг /глютен/ нь инсулиний солилцоог удаашруулан илчлэгийг үр дүнтэй ашиглахад нь саад болдог.

2-Р БҮЛЭГ БУЮУ А БҮЛГИЙН ЦУС

2-р бүлгийн цус нь гол төлөв ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан “газар тариаланчид”-аас эхтэй учир хоол боловсруулах зам нь мэдрэмтгий байдаг. Тэд толерант буюу сул дархлааны системтэй хүмүүс. Хүрээлэн буй орчин, хооллолтын нөхцөлд амархан дасдаг. Харин стрессээ тайлах шилдэг арга бол бясалгал хийх юм. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хамгийн сайн шингээдэг. Улмаар мах, махан бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг энэ бүлгийн цустай хүмүүс мөн л тааруу шингээдэг. Энэ хүмүүст улаан буудайг хэтрүүлэлгүйгээр идэхийг зөвшөөрдөг. Хэтрүүлсэн тохиолдолд булчингийн эд эсийн хүчиллэгийн хэмжээ нь хэтэрдэг. Харин өөх тосыг бага хэмжээгээр агуулсан, байгалийн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн дотор хүнсний ногоо, будааг их хэмжээгээр хэрэглэж болдог. Цаашилбал, ургамлын тос, буурцагийн төрлийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн ногоо, хан боргоцой зэрэг нь 2-р бүлгийн цустай хүмүүст онцгой ашиг тустайд тооцогдоно. Далайн гаралтай бүтээгдэхүүн, иоджуулсан давс, элэг, хар мах, бууцай, навчин болон цэцгэн байцаа зэргийн тусламжтайгаар жингээ зохицуулах боломжтой. Харин өнгөт, бөөрөнхий байцаа нь жин нэмэх үйлчилгээ үзүүлдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

3-Р БҮЛЭГ БУЮУ В БҮЛГИЙН ЦУС

Энэ бүлгийн цус нь нүүдэлчдээс гаралтай аж. Ийм хүмүүсийн дархлалын систем нь хүчтэй ч хоол боловсруулах зам нь сул байдаг. Эдэнд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн сүү. Сэтгэл санаа, бие махбодио эрүүл байлгахын тулд биеийн хүчний болон оюуны ажлыг хослуулах шаардлагатай. Стрессээс гарахын тулд бүтээн байгуулах хэрэгтэй гэнэ.

Эрдэнэ шиш, гурвалжин будаа, сэвэг, зарман, газрын самар, гүнжидийн үр зэргийг хэрэглэхэд жин нэмэгдэх магадлалтай. Эдгээрт лектин агуулагддаг бөгөөд энэ нь бодисын солилцооны идэвхитэй үйл ажиллагааг бууруулж гипогликеминд (хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ багасах) хүргэдэг. Д`Адамогийнхоор 3-р бүлгийн цустай хүмүүст үхэр, цацагт хяруул, хойлогны мах тохиромжгүй. Харин ямаа, хонь, туулайн мах нь амархан ядрах, дархлалын систем доголдохоос сэргийлдэг. 

“Нүүдэлчид” нь гуриланд агуулагддаг цавуулагийг шингээхдээ тааруу. Тиймээс буудай болон үр тариаг ихээр хэрэглэх хэрэггүй. Ингээд ч зогсохгүй буудайг эрдэнэ шиш, гурвалжин будаа, самар зэрэгтэй хослуулж хэрэглэх нь тэдний биед маш муу нөлөө үзүүлдэг тул туранхай байсан ч буудайнаас татгалзах нь зүйтэй. Хоолны дэглэм барих үедээ ногоо, мах, өндөг, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн, элэг, гэдэс дотор, соёолжны үндэсний ханд зэргийг голлон хэрэглэх хэрэгтэй.

4-Р БҮЛЭГ БУЮУ АВ БҮЛГИЙН ЦУС

AB буюу 4-р бүлгийн цус нь мянга орчим жилийн тэртээ бусад цусны бүлгүүд холилдсоны үр дүнд үүсчээ. Энэ бүлгийн цустай хүмүүс нь орчин тойрныхоо өөрчлөлтийг маш эмзэг хүлээн авч байнга хувиран өөрчлөгдөж байдаг. Хоол боловсруулах зам нь мэдрэмтгий, дархлааны систем нь хэт эмзэг. Эрүүл мэндээ хадгалахын тулд оюуны ажлын хөнгөн хэлбэрийг биеийн хөдөлмөртэй хослуулах хэрэгтэй.

Холимог удамшил нь илүүдэл жинтэй болоход нь ихээхэн нөлөөлдөг. Жингээ хасахын тулд махны хэмжээг багасгахтай зэрэгцэн ногоо, дүфүтэй хольж хэрэглэх хэрэгтэй. Турахад нь түлхэц болох бүтээгдэхүүнүүдийн тоонд дүфү, далайн бүтээгдэхүүнүүд, ногоо, хан боргоцой зэрэг ордог.

3-р бүлгийн цустай хүмүүсээс шош, эрдэнэ шиш, гүнжид, гурвалжин будаа зэргийг шингээх чадвар тааруу байдаг нь 4-р бүлгийн цустнуудад удамшин ирсэн байдаг бол 2-р бүлгийн цустай хүмүүсээс хэвэг болон самар зэргийг сайн шингээдэг онцлогийг нь өвлөн авчээ. Гэхдээ дээрх хоёр бүлгээс `AB` буюу 4-р бүлгийн цустай хүмүүс нь буудайг шингээн боловсруулах чадвар сайтай гэдгээрээ ялгаатай. Гэвч жингээ хасах зайлшгүй шаардлагатай үед буудайг мартахаас өөр аргагүй гэнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Foge

      (188.143.232.32) 2016-12-21 15:15
      • 0
      • 0

      People nomalrly pay me for this and you are giving it away!

      Хариулах

    • 123

      (69.58.97.4) 2015-11-10 07:09
      • 0
      • 1

      bi 4r bulgiinh, talh boov idsen ch neg ih hin nemeed bh ni gaigui bdag, harin mah ihseheer l jin nemegdeh gd bdag argagui yum bna lol

      Хариулах

    • Зочин

      (182.160.1.76) 2015-06-30 08:55
      • 0
      • 1

      таалагдлаа

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.124) 2015-06-30 01:07
      • 0
      • 1

      Ene ih hergtei ym bn le shvv oorin bvlegt taarsan hool hvns heregleh ni jing barihad ch ih tustai ym bile

      Хариулах