Оюуны чадавхийг сайжруулах 5 хүнс

Twitter Print
2017 оны 12-р сар 08-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Хүний оюун ухаанд цангис жимс хамгийн сайнаар нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна. Энэ жимсэнд хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудын эсрэг үйлчлэл үзүүлдэг үл исэлдүүлэгч бодис хамгийн ихээр агуулагддаг ажээ. Энэ нь холестеролын даавар, зvрх судсанд хор учруулдаг бvхнийг устгаж чаддаг бөгөөд ой санамж болон нас ахисан хүмүүсийн тулгуур эрхтний үйл ажиллагааг муутгадаг ажээ. Оюун ухаанд сайнаар нөлөөлөх дараагийн хүнс нь нэрс жимс юм. Энэ жимсэнд агуулагдах үл исэлдүүлэгч бодисын хэмжээ цангисынхаас арай бага байдаг байна. 

Гуравдугаарт хүрэн манжин болон байцаа оржээ. Учир нь альцгеймер өвчнийг даамжруулж мөн сэтгэцийн үйл ажиллагааг сулруулдаг ферментүүдийг уг хоёр ногоонд агуулагддаг бодисууд устгадаг байна.

Эдгээр ногооны дараа тосны хүчлийг ихээр агуулдаг загас болох Яргай, Сардина, Май зэрэг загас багтсан төдийгүй эдгээр нь хортой ферментүүдийг зайлуулдаг тустай. 

Энэ жагсаалтын тавдугаарт бууцай орсон байна. Энэ ногоо нь хөгшрөлтөөс үүдсэн мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдох, танин мэдэхүйн чадвар сулрах үйл явцыг удаашруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

1. Цангис жимс

Уг жимс нь ашиг тустай байгалийн антибиотек. Саяхан хийсэн судалгаанаас үзэхэд цангис нь зөвхөн антибиотикийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр барахгүй байгалийн гаралтай, хүчтэй антибиотик болох нь тогтоогджээ. Цангис нь Е витаминээс 50 дахин хүчтэй учраас шээсний замын үрэвсэлт өвчний нянд үржих боломж өгдөггүйгээс гадна үхэлд хүргэх бусад аюултай нянг биеэс гадагшлуулдаг ажээ. Энэхүү жимсний хоргүйжүүлэх чадвар нь гэмтсэн эд эсийг сэргээж, хөгшрөлт болон хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ.

2. Нэрс жимс

Нэрс жимсэнд агуулагддаг исэлдэлтийн эсрэг элементүүд нь таны тархинд гэнэтийн саатал гэмтэл гарахаас сэргийлж, Альцгеймэр болон Паркинсоны өвчин тусах эрсдлийг багасгана. Мөн тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сайжруулах хамгийн гайхалтай буюу энгийн арга бол нэрс жимс хүнсэндээ хэрэглэх явдал юм гэдгийг судалгаагаар нотолжээ.

Нэрс идвэл нvдний хараа сайжирдаг. Нэрс нь ходоодны хvчил багадсан өнгөц vрэвсэл, ялангуяа гэдэс эвгvйцэх, элэгний vрэвсэл, vе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнvvдийн vед сайн эм болдог. Өтгөн хатдаг хvн шинэхэн нэрсийг удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатахаа болино.

3. Байцаа болон хүрэн манжин

Байцаанд Менделевийн үелэх системийн 10 элемэнт байдаг ба энэ нь хүний биеийн дархлааг сайжруулж эрт хөгшрөлтөөс сэргийлдэг. Эрт үед байцааг хүмүүс хүнсэнд бус эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байжээ. Толгойн өвчин, нойргүйдэл, шархны цус тогтоох, төрөлтийг хөнгөвчлөхөд байцааг хэрэглэж байсан байна. Байцаанд байдаг микроэлемэнтүүд  бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг.

Жингээ хасах, барих зорилготой хүмүүс байцааг хүнсэндээ өдөр бүр хэрэглэж байвал, холестриныг зайлуулж турахад чинь тус болно.  Байцааг өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөхгүй байх магадлал ихтэй.

Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, бор, цинк, кобальт, зэс болон органик хүчлүүд, В –гийн төрлийн аминдэмүүд, рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, залуужуулан амьдралын эрч хүчийг бэлэглэдэг юм. 

4. Загасны мах

Загасны мах нь фосфор болон омега-3 гэдэг тосны хүчил их хэмжээгээр агуулдаг аж. Фосфор хүний оюун ухаанд сайнаар нөлөөлдөг бол омега-3 хүчил нь зүрх судас, ясны эмгэг болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй юм байна.

5. Бууцай

Бууцайнд 14 төрлийн аминдэм (С ,М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа иод, төмөр, кали, зэс ихтэй. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг. Ходоодны хурц үрэвсэл  өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. 

Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь сахарын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг. Шулуун гэдэсний хавдар, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвслээс хамгаалах үйлчилгээтэй.  

Нүдэнд тустай лютенээр баялаг тул өглөөний цайн дээр өндөгтэй бууцай идэх нь тохиромжтойг эмч нар зөвлөдөг. Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоодог. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.161) 2016-11-19 12:23
      • 0
      • 0

      oi sanamj tulguur erhteng muutgadag gh yum. yu gsn ug ve?

      Хариулах

    • Zochin

      (76.100.17.205) 2014-10-26 17:21
      • 0
      • 0

      Tsangis gej yamar jims vee?Cranberry mun uu?

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.116) 2015-01-31 19:24
      • 0
      • 0

      Tiimee. Cranberry. Anisny torliin jims. Enegteichuudin savand mash sain gedeg sh dee.

      Хариулах