
Apple компаний iOS 8 үйлдлийн систем одоо хэрэглэгчдийн хувьд хэзээний танил мэт болсон байх. Гэхдээ магадгүй мэдэхгүй зүйлүүд ч үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч энэхүү софтвейртэй харьцах 10 зөвлөгөөг хүргэж байна. Гартаа оруулаад авахад илүүдэхгүй зүйлсүүд бидний хүргэж буй 10 нууц дотор агуулагдаж байж болох юм шүү.
10. Recently Deleted хавтсан доторх зургуудыг нуух
Photos апп дотроосоо нуух зурган дээрээ товшоод ‘hide’ сонголтыг сонго. Ингэснээр зургийг дахин нээхгүй байх тохиолдолд зураг нуугдаж, 30 хоногийн дараа устгагдах болно.
9. Зураг үнэхээр устгагдсан эсэхийг баталгаажуулах
Recently Deleted хавтас нь Windows-ын Recycle bin-тэй адилхан. Зураг чинь тэнд байсаар байх ба үзэх боломжтой. Зураг эсвэл бичлэгээ үнэхээр устгахыг хүсэж байгаа бол энэ хавтас руу орж, устгах товчлуурыг дар.
8. Selfie Timer тохируулах
3-10 хүртэл секундын хугацааг тохируулж тавиад зураг авах боломжоос гадна Timer-тай цуг Burst Mode-ыг ашигласнаар хэрэглэгч хурдан зураг авах горимд 10 зургийг амжилттай авч чадна.
7. Predictive text-ийг унтраах
Apple-чууд олон хэрэглэгчдийн дургүй байдаг QuickType-ыг ухаалаг болсон гэж байна. Гэхдээ үүнийг ашиглахгүй бол Settings > General > Keyboard гэж ороод Predictive товчлуурыг off болгоорой.
6. Мэдэгдлийн виджетийг ашиглах
Notification дэх виджетүүдийг зөвшөөрөхийн тулд Notifications руу орж, доош гүйлгээд ‘Today’ сонголтыг товшиж, дахин доош гүйлгэж Edit товчлуурыг дарна. Эндээс виджет дэмждэг апп-уудыг нэмэх, хасах үйлдлийг хийж болно.
5. Гар утсаа Medical ID хэлбэрээр ашиглах
iOS 8-д эрүүл мэндийн апп нь Medical ID гэдэг онцлогтой гарч ирсэн. Энэхүү онцлог нь эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллүүдийг агуулах боломжтой ба утас цоожтой үед ч ажиллуулж болдгоороо давуу талтай.
4. Батерейны хэрэглээний апп-уудыг хайх
Settings > General > Usage > Battery usage гэдгээс батерейныхаа хэрэглээг сүүлийн 24 цаг эсвэл долоо хоногоор харах боломжтой.
3. Саарал дэлгэцтэй болох
Settings > General > Accessibility сонголтоор орж, Vision tab-ын доор жагсаасан сонголтуудаас grayscale сонголтыг асаа. Бүх зүйл хар цагаан өнгөтэй болох боловч таны авсан зураг, хийсэн бичлэг өнгөтөөр үлдэнэ.
2. Siri-тэй ярихыг хялбарчлах
Siri-г ажиллуулахын тулд home button-ыг дарж барихын оронд settings>general>siri руу орж Hey Siri функцыг зөвшөөрөх гэснийг асаа. Ингээд утас чинь таны Hey Siri гэж хэлэхийг л хүлээх болно. Гэхдээ энэ нь зөвхөн таны утас цахилгааны эх үүсвэрт залгаатай байх үед л ажиллана.
1. Touch ID интеграцтай апп-уудыг ашиглах
TouchID онцлог нь зөвхөн утсыг цоожлох төдийгөөр хэрэглээ нь хязгаарлагдахгүй. iPassword, Amazon гэх мэт апп-ууд Touch ID-тай нэгдэхээр тохируулагдсан бөгөөд үүнийг асаахын тулд апп тус бүрийн тохиргоо руу орж асаана.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.