5000 метрийн Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Кенийн тамирчин Агнес Тироп гэртээ хутгалуулж нас барлаа

Twitter Print
2021 оны 10-р сар 14-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Кенийн гүйгч Агнес Тироп гэртээ хутгалуулж нас барсан байдалтай олджээ. Цагдаа нар түүний үхэлд нөхрийг нь сэжигтнээр тооцоод байна. Харин нөхөр нь одоогоор сураггүй алга болжээ.

Кенийн 5000 метрийн Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Агнес Тиропыг баруун Итен хотод байрлах гэртээ хутгалуулж нас барсан байдалтай олсон бөгөөд цагдаа нар түүний үхэлд нөхрийг нь хэргийн сэжигтнээр тооцоод байна.

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий хошой хүрэл медальт тамирчин, хоёр сарын өмнө Олимпын 5000 метрийн финалд дөрөвдүгээр байр эзлээд байсан билээ. Тэрээр 25 настай байсан юм. Мөн Тироп өнгөрсөн сард Герман улсад болсон эмэгтэйчүүдийн 10 км -ийн уралдаанд дэлхийн дээд амжилтыг тогтоосон.

Одоогоор түүний үхэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд цагдаа нар уг хэргийн сэжигтэн нөхрийг нь сураггүй алга болсон гэж мэдэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн дарга Том Макори хэлэхдээ “Цагдаа нар гэрт орж орон дээрээс Тиропыг олсон бөгөөд шалан дээр маш их хэмжээний цус асгарсан байсан. Тэд түүний хүзүүнд нь шарх байхыг харсан энэ нь хутганы шарх байсан. Түүнийг үхэлд хүргэсэн зүйл хутга. Нөхөр нь одоог хүртэл эрх чөлөөтэй явж байгаа. Цагдаа нар нөхрийг нь хайж олохоор оролдож байна. Түүний нөхөр юу болсон талаар илүү мэдэж байгаа байх.” гэжээ.

Цагдаа нар байшин дахь хяналтын камер тэдний мөрдөн байцаалтын ажиллагаанд тусалж чадна гэж үзэж байна хэмээн Макори нэмж хэлжээ.

Харин ВВС агентлагийн мэдээлснээр Тироп мөн гэдсэндээ хутгалуулсан шархтай нас барсан байдалтай олдсон тухай мэдээлжээ. Тус улсын хөнгөн атлетикийн холбооноос гаргасан мэдэгдэлд "Хөнгөн атлетикийн дэлхийн 10,000 метрийн хүрэл медальт Кени улсын тамирчин Агнес Тиропын цаг бусаар нас барсан тухай мэдээнд ихэд сэтгэл өвдөж байна. Бид түүний нас барсантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг олж тогтоохоор ажиллаж байна. Кени улсын тод од өөрийнхөө авьяас ур чадвараар олон улсын тавцанд хамгийн хурдан өсч байсан хөнгөн атлетикийн гайхалтай нэгэн үнэт эрдэнээ бид алдаад байна” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.