Бэртэйгээ хэрхэн сайхан харилцаатай байх вэ?

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Зочломтгой бай:  Бэр тань гэр бүлийн шинэ гишүүн. Тиймээс түүнийг урих нь таны үүрэг, хариуцлага. Таны үзүүлэх анхны сэтгэгдэл бэрийн санаанд үүрд үлдэх болно. Иймээс тэр таны хүсч байсан бэр биш байсан ч түүнд сайн ханд. Түүнд аль болох найрсаг хандаж, төрөл төрөгсөддөө танилцуул. Тэгвэл түүнд гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрж, тухтай байх болно.

Насанд хүрсэн хүн шиг харьц: Энэ яг л хүмүүс өөрсдийн хүүхдүүдээ үргэлж нялх чигээр байх юм шиг санадагтай ижил. Таны хүүд ч мөн ийм л зүйл тохиолдоно. Харин бэр тань бол өөр хэрэг шүү. Тэр таны хүүтэй гэр бүл болох шийдвэрийг гаргасан насанд хүрсэн хүн. Түүний энэ шийдвэрийг хүндэлж, бүх зүйл дээр дэмжиж тусла. Түүнтэй ярьж байхдаа түүнд болон нөхөртөө хэрхэн сайн хандаж байхыг бүү заа. Тэд өөрсдөө томчуул учир өөрөө өөрсөддөө санаа тавьж чадна.

Бодол санаагаа хуваалц: Хэн нэгнийг ойлгох хамгийн шилдэг арга бол тэдэнтэй цагийг хамт өнгөрөөх. Бэрийнхээ хобби, сонирхлыг олж мэд. Хэрэв та нар адил сонирхолтой бол яагаад түүнийгээ хамт хийж болохгүй гэж. Энэ маягаар та түүнтэй илүү дотно болж, харьцахад хялбар болно шүү дээ.

Дасах боломж олго: Олон хаадам ээжүүд шинэ бэрээ гэр бүлд орж ирснээс эхлээд дасан зохицохыг тулгадаг. Үүний оронд нөхцөл байдалдаа дасан зохицох хугацаа олго. Түүнийг хүүтэй чинь хамтран шинэ амьдралаар амьдрахад дасах хүртэл нь зүгээр л орхи.

Олон нийтийн газар бүү шүүмжил: Магадгүй танд гэр бүлийн уулзалтан дээр өмссөн бэрийн тань хувцас таалагдаагүй байх. Гэхдээ түүнийг олны өмнө бүү шүүмжил. Ийм зан авир байдлыг улам л дордуулна. Үүний оронд хоёулахнаа түүнтэй ярилц.

Бүү харьцуул: Таны охин гэрлээд, аз жаргалтай амьдарч, гэр бүлийнхээ хүмүүст анхаарал халамж тавьдаг байж болно. Гэхдээ бэр тань заавал түүнтэй адил байх албагүй. Иймэрхүү зүйл түүнийг улам л холдуулна. Хүн бүр л харилцан адилгүй. Үүний оронд түүний цаг, хүчийг хэмнэх зөвөлгөө өг.

Түүний үүргийг хүлээн зөвшөөр: Та өөрийн гал тогоотой холбоотой асуудлыг өөрөө л шийднэ. Та үүнд оролцох албагүй. Учир нь энэ хүү, бэр хоёрын чинь амьдрал. Тиймээс өөрийн гэрийн гал тогоонд тэр эзэн нь учир үүнийг хүлээн зөвшөөрч, зарим нэг асуудалд оролцох хэрэггүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.