Зочдын өрөөнд номын шүүгээ байрлуулбал хортой энерги ялгаруулдаг

Twitter Print
2017 оны 04-р сар 04-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Фэй Шуй бол эртний хятадын сургааль, амьдалын зохилдолгоог бий болгох нэг ёсны шинжлэх ухааны, урлаг юм гэж заасан байдаг. Ялангуяа аливаа билэг тэмдгийг зөв байрлуулснаар энергийн идэвхтэй үйлчлэл үзүүлдэг гэж номлодог. Тэр ч утгаараа билэгдлийн мөн чанарыг өргөн утгаар нь хэрэглэж амьдрал ахуйдаа хэвшил болгодог.

Тиймээс энэхүү гайхалтай эртний мэдлэгийг ямар хэлбэрээр таны амьдралд нөлөөлж болох, яаж ойр тойрныхон нь туслах вэ гэдэг талаар уншигчиддаа хүргэж байна. Зочдын өрөөнг байршуулахдаа юуны түрүүн мартаж болохгүй хэдэн дүрмийг баримтлах ёстой.

Юуны өмнө зочны өрөөг орох хаалганаас хол байрлуулдаг. Мөн гэрэл муутай тохьгүй газарт байрлуулдаггүй. Тавилга чөлөөтэй байх ёстой. Зочдын өрөө рүү угаалга болон ариун цэврийн өрөөний хаалга харж болохгүй зэрэг алтан дүрмүүдийг байнга санаж байх хэрэгтэй.

Мөн зочны өрөөнд ил гал байрлуулбал урин дулаан баяр баясгалангийн эхийг билэгддэг билээ. Зочдын өрөө хоёр цонхтой байвал сайн бөгөөд хаалга руу харсан биш бол маш сайн байдаг. Зочны өрөө гэрэлтүүлэг сайтай харанхуй булангүй байвал сайн.

Үүнээс гадна гэртээ араатан амьтны дүрс, ромбо, өнцөг, загалмай хэлбэрийн зүйлсийг байлгах шаардлагагүй. Товчхондоо эзэндээ аз авчирдаггүй гэж үздэг байна. Мөн номын тавиур, сервант шүүгээ байнга хаалттай байх ёстой. Нээлттэй эгнүүлж тавьсан номнууд олон хүнд харшил үүсэх шалтгаан болдог төдийгүй урьд эртний таагүй зүйлсийг гэрийн эздэд байнга сануулж байдаг.

Гэрийнхээ номын цуглуулга, шүүгээг зочдын өрөөнөөсөө гаргах бодол төрөхгүй бол 1-2 сарын хугацаанд номнуудынхаа байрлалыг солих хэрэгтэй. Зочдын өрөөний тавилга, гэрлийн бүрхүүл, ханын зураг, ургамал, хивс зэргээр тархдаг гэж үздэг. Зочдын өрөөний голд болороор хийсэн бүрхүүлийг байрлуулах нь нэлээд тохиромжтой гэж үздэг. Түүнчлэн хэрэггүй зүйлсээ цэгцлэн эвдэрсэн зүйлсийг зочдын өрөөнд байрлуулах хэрэггүй. Ийнхүү гэрт байх ямар нэг таагүй зүйлсийг засч залруулж тэнцвэржүүлж эсвэл зөөллөж болно гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.