Ц.Оюунгэрэл сайдын хаш зүүлт алга болжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 25-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд Мъянмарын парламентын даргаас хүзүүний хаш зүүлт бэлэглэжээ. Сайд цалингаас нь үнэтэй ч байж магадгүй хэмээн үнэлүүлэхээр төрийн ёслолын албанд хүргүүлжээ. Гаднынхны өгсөн бэлгийг ГХЯ үнэлдэг гэсэн тул тус яаманд хүргүүлсэн байна. Тэгээд таван  сарын дараа үнэлгээ хийсэн эсэхийг  лавлахад, хаш зүүлт алга болсон гэж хэлсэн гэнэ.

Өмнө нь Ц.Оюунгэрэл сайдад зориулж батаар хатгасан даалин бэлэглэхэд үнийг нь таван  саяар тогтоосон тул төрийн музейд уг даалинг хүлээлгэн өгч байсан юм байна. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Ц.Оюунгэрэл сайдад "хаш зүүлт олдохгүй бол ГХЯ-ны холбогдох хүмүүсийг цагдаад өгч шалгуулах хэрэгтэй" гэж зөвлөжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.