Одооноос бөөрөө бөндийтөл бөөцийл

Twitter Print
2021 оны 02-р сар 08-нд 08:44 цагт
Мэдээний зураг,

Бөөрийг одооноос хамгаалж, эрүүл байлгая. Бөөрний өвчинг архагшихаас сэргийлье. Бөөрний архаг өвчин болон түүний эцсийн шат болох бөөрний архаг дутагдал нь хувь хүний амьдралд хор хохирол учруулж, амьдралын чанарыг бууруулдаг.

Монгол улсад сүүлийн 10 жилийн байдлаар бөөрний эмгэг нь нийт хүн амын өвчлөлийн шалтгааны 3 дугаар байранд, 20-44 насны залуу хүмүүсийн өвчлөлийн шалтгааны 2-дугаар байранд, 10-19 насны хүүхэд, өсвөр насныхны өвчлөлийн шалтгаанды 3 дугаар байранд тус тус эзэлсээр байна. Залуу хүмүүст бөөрний өвчин нь харьцангуй зовиур багатай байдаг учир бөөрний үйл ажиллагаа 30 хувиас дээш алдагдсан үедээ эмнэлэгт хандан, зарим харамсалтай тохиолдлоор насан туршдаа бөөр орлуулах аппаратын эмчилгээ болох гемодиализаар бөөрний үйл ажиллагаагаа орлуулан амьдрах шаардлага гардаг.

2018 оны байдлаар Монгол улсын хэмжээгээр 600 гаруй хүмүүс бөөр орлуулах эмчилгээ болох гемодиализын эмчилгээ 7 хоног 2-3 удаа хийлгэж байна. Гемодиализ эмчилгээ хийлгэдэг хүн дундажаар жилдээ 14,6 сая төгрөг зарцуулдаг байна. Иймээс одооноос бөөрөө бөндийтөл бөөцийл.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.