"Хүннү эйр" ХХК-ийн ажилтан өндрөөс унаж, хүнд гэмтжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 15-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

"Хүннү эйр" ХХК-ийн ажилтан ажлаа хийж байгаад өндрөөс унаж,  хүнд бэртжээ. Тодруулбал, өчигдөр орой 23.30 цагт "Хүннү эйр" ХХК-д ажилладаг М гэх инженер залуу онгоцоо хучиж байгаад хальтарч унасан байна. 

Улмаар ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд гавлын яс нь цуурсан биеийн байдал нь туйлын хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өнөөдөр хүнд хагалгаанд орсон, дахиад ч хагалгаанд орох шаардлагатай байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.