
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо VI удаагийн "Алтан бөмбөг" шагнал гардуулах ёслолыг анх удаа ВИРТУАЛ хэлбэрээр амжилттай зохион байгуулж оны шилдгүүдээ тодрууллаа.
Жил бүрийн "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааны дараа бид санал хураалтын дүнг нийтэд нээлттэйгээр мэдээлдэг билээ. Та бүхэнд 2020 оны номинацуудын санал хураалтын дүнг цувралаар хүргэж байна. "Бэлгэдлийн XI" тоглогчдыг олон нийтийн зүгээс тодруулдаг бөгөөд энэ удаагийн санал асуулгаар эдгээр 11 тоглогч байрлал бүр дээрээ хамгийн олон саналыг авсан байна.
Тэр дундаас Атлетик 220 багийн хамгаалагч Д.Төрбат хамгийн олон буюу 2255 хүний бэлгэдлийн 11 тоглогчийн багт багтжээ.
А.Алт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.