Ш.Энхийн-Од Сан Францискод тоглох болсныг албан ёсоор зарлалаа

Twitter Print
2023 оны 06-р сар 15-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

NCAA 1-р зиндаанд тоглодог Сан Францискогийн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг болон багийн дасгалжуулагч Крис Герлуфсен Mike Sharavjamts буюу Шаравжамцын Энхийн-Одыг багтаа элсүүлсэн тухай албан ёсоор зарлалаа.

Энэ оны NBA-ын Draft-д нэрээ өгөөд байсан Ш.Энхийн-Од дахин нэг жил NCAA-д үлдэхээр нэрээ татаад байсан юм.

"Сагсан бөмбөгийн өндөр IQ, ерөнхий ур чадвар, авьяас нь түүнийг сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дуртай тоглогч болгох байх. Тэрээр Bay Area дахь монголчуудын томоохон төлөөлөл байх болно" гэж дасгалжуулагч Крис ярьжээ.

Ш.Энхийн-Од өнгөрсөн жил Дейтоны Их Сургуультай гэрээ байгуулж NCAA 1-р зиндаанд тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.

Тэрээр эхний улиралдаа нийт 32 тоглолтод оролцсоны 20-д нь гарааны бүрэлдэхүүнд багтсан бөгөөд 23.1 минут, 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалт, 1.9 самбараас бөмбөг авалт дундажласан. Түүнчлэн "Атлантик 10" бүсийн шинэ тоглогчдын бэлэгдлийн шигшээ багт нэрлэгдсэн юм.

West Coast Conference бүсдээ өнгөрсөн улирал 5-р байр эзэлсэн San Francisco Dons энэ жил нийт зургаан шинэ тоглогч авсны нэг нь Ш.Энхийн-Од юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.