Төлөвшил

Twitter Print
2019 оны 12-р сар 11-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Бид ѳѳрсдийн бүтээж тѳрүүлсэн хүүхдээ энэ нийгэмд амьдрах чадвар, бусадтай зѳв харилцах, ѳѳрийгѳѳ бусдад гай болохгүйгээр авч явах чадварт л сургах ёстой юм.

Бусдын хүүхдээс илүү мундаг мэт мэдрэмж, хэт гоц ухаантай юм шиг санагдах, наснаасаа эрт хэрсүү болж байгаа мэт ажиглагдах нь огт ѳѳр асуудал. Хэт гоц чадвартай байгаад нийгмийн давалгаанд дарагдан живж байгаа бол таны болоод хүүхдийн тань буруу. Та хүүхдээ:

1. Хогоо хогийн саванд хаяж сургах

2. Хоолоо идээд аяга тавгаа цэвэрлэн хурааж сурах

3. Аав ээж, ах эгчийн үгийг сонсож сурах

4. Зѳв цэвэрхэн бие засч сурах

5. Бусадтай мэндлэн хүндэлж сурах

6. Унтах цагтаа амарч хэвших

7. Бусдын эд зүйлд зѳвшѳѳрѳлгүй хүрэхгүй байх

8. Ам шүдээ заавал угааж хэвших

9. Бүдүүлэг үг, хараал хэлэхгүй байх

Ядаж л ийм хэвшлүүдэд сургах нь гэр бүлийн үүрэг юм шүү дээ. Бас энэ хэвшлүүдээ сургуулийн багш нартай хамтран хянаж, баталгаажуулж байвал зүгээр. Сургууль бол таны хүүхдийн тѳлѳвшилд гэр бүлээс тань бага нѳлѳѳлѳх учраас хэт найдах хэрэггүй. Яг үнэндээ хүүхдээ ингэж тѳлѳвшүүлэх боломж үгүй бол тэднийг бүтээж тѳрүүлэх хэрэг байна уу даа.

Монголчууд бид яагаад ийм бүдүүлэг хэрцгий, хоорондоо ойлголцдоггүй, бие биенээ хүлээн зѳвшѳѳрч хамтран ажиллаж чаддаггүй, нэгэндээ дээрэлхүү харьцдаг юм бол гэж санаашрахаар толгойд элдэв бодлууд орж ирэх юм байна. 

Г.Галбадрах 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.