Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ

Twitter Print
2022 оны 02-р сар 17-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

ӨНГӨРСНИЙГ ОРХИ

1. ӨӨРИЙН ЗӨВИЙГ ДАНДАА ХАМГААЛДАГ ЗАНГАА ОРХИ

Зарим хүн сайхан харилцаагаа нураан байж, бусдыг өвтгөж, стресстүүлэнгээ өөрийн зөвөөс тас зуурдаг. Тэд өөр хүний байр суурийг хүлээж авч чадаггүй. Ингэсний хэрэггүй ээ, надад итгээрэй.

2. БҮХНИЙГ ХЯНАДАГ ЗАНГАА ОРХИ

Өөртэйгээ тохиолдож байгаа бүх юмыг хянахаас татгалз: нөхцөл байдал, үйл явдал, хүмүүсийг. Гэр бүлийхэн, дотны хүмүүс, ажлыхан, гудамжинд таарсан танихгүй хүнийг.. Тэднийг байгаа чигээр нь үлдээ. Бурхан тэнгэр бүхнийг харж байгаа.

3. БУРУУТГАЛАА ОРХИ

Танд ямар нэг юм байна эсвэл байхгүй байна гэж бусдыг бүү буруутга. Ямар нэг юм мэдэрч эсвэл мэдрэхгүй байна гэж бусдыг бүү буруутга. Өөрийн эрчим хүчийг дэмий юманд бүү бар. Амьдралынхаа хариуцлагыг өөрөө бүрэн үүр.

4. ӨӨРТӨӨГЭЙ СӨРӨГ ХАРЬЦАХААС ЗАЙЛСХИЙ

Хичнээн олон хүн сөрөг бодол, сөрөг сэтгэлд автаж өөртөө гай болдог гэж бодноо. Оюун ухааныхаа танд хэлж байгаа юм болгонд бүү итгэж бай. Та бол оюун ухаан биш. Та бол бурханлаг сүнс. Та өөрийн бодож байгаагаас ихийг бүтээх чадвартай.

5. БАЙНГА ГОМДОЛЛОЖ ЯВДГАА ОРХИ

Биднийг аз жаргалгүй, гунигтай, дарамттай болгодог зөндөө олон хүн, нөхцөл байдал, үйл явдал бий. Тэр бүгдийг байнга буруутгаж, гомдоллосны хэрэггүй. Өөрсдөөс минь өөр хэн ч биднийг зовлонтой, эсвэл жаргалтай болгож чадахгүй.

6. ШҮҮМЖЛЭЛЭЭС ЗАЙЛСХИЙ

Танаас өөр хүмүүс болон таны сэтгэлд нийцэхгүй байгаа үйл явдлыг шүүмжлэхээс зайлсхий. Бүх юм учир шалтгаантай, өөрийн гэсэн зам мөртэй.

7. БУСДАД СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХ ГЭСЭН ХҮСЛЭЭ ОРХИ

Өөрөөсөө өөр хүн болж жүжиглэхээ больж багаа тайлаарай. Өөрийгөө байгаа тэр чигээр нь хайрла.

8. ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮҮ ЭСЭРГҮҮЦ

Өөрчлөлт гэдэг хэвийн зүйл. Цааш явахын тулд юм өөрчлөгдөх ёстой. Өөрчлөлтүүд биднийг, бидний амьдралыг, эргэн тойронд байгаа хүмүүсийг илүү сайн болгож байдаг. Өөрчлөлт байгаагүй бол амьдрал уйтгартай байх байсан. Өөрчлөлт бидэнд сайн тал руу хувирах боломж өгдөг.

9. ӨНГӨРСНИЙГ ОРХИ

Тиймээ, энэ хэцүү. Өнгөрсөн одоогоос илүү таалагдаж, ирээдүйгээс айж байгаа бол бүр хэцүү. Эсвэл өнгөрсөн их аймшигтай санагдаж, бүхнийг шинээр эхэлмээр санагдаж байгаа бол. Өнгөрсөн бидэнд тодорхой туршлага өгдөг. Бидэнд байгаа юм бол ганц өнөөдөр.

10. АЙДСУУДАА ОРХИ

Айдас бол хуурмаг үзэгдэл. Тэр дангаараа оршдоггүй. Айдсыг бид өөрсдөө бүтээдэг. Тэр бидний оюун ухааны тоглоом. Харин та бол сүнс шүү. Сүнс мөнх оршдог. Тиймээс танд айх юм байхгүй.

11. ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХӨӨС ЗАЙЛСХИЙ

Заримдаа бид өөрсдийгөө өмөөрсөөр байгаад дотоод хөгжлөө гацааж, хязгаарладаг.

12. БУСДАД ТААЦУУЛАН АМЬДРАХААС ЗАЙЛСХИЙ

Бусад хүн л хамгийн сайн, зөв амьдрал гэж үзсэн учраас тухайн амьдралаар амьдардаг хүн маш олон. Тэд эцэг эх, найз нөхөд, багш, төр засгийнхаа хүсэн хүлээж байгааг л хийдэг. Тэд дотоод дуу хоолойгоо сонсдоггүй. Бусдын тэднээс хүлээж буйг хийсээр тэд маш завгүй амьдардаг. Эцэстээ юу тэднийг аз жаргалтай болгодог, юу хүсдэгээ мэдэхээ больдог. Тэд өөрсдийгөө бүрмөсөн мартаж, өөрийн мөн чанараа бас гээдэг.

Амьдрал чинь яг энд, яг одоо л өрнөж байгаа шүү. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсоорой. Өөрчлөлтийг зоригтой хүлээж аваарай. Цоо шинэ ирээдүйг бүтээгээрэй!

Бэлдсэн: АНИРГҮЙ ТӨВИЙН бясалгалын багш Ачиймаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.