С витамины уусмалыг зарим эмийн сангуудаар зарахыг хориглолоо

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар нэр бүхий эмийн сангуудад эрүүл мэндийн шаардлага хангахгүй, улсын стандартгүй С витамин зарж байсан нь тогтоогдсон. Улсын байцаагчид 20 гаруй байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулсан. 

Энэ арга хэмжээний нэг болгож ханиад, томуу их гардаг намар, өвлийн улиралд хамгийн их эрэлттэй байдаг С витамины уусмалыг зарим эмийн сангуудаар зарахыг хориглолоо. Учир нь С витамины уусмалыг том эмийн сангууд найруулан бусад жижиг эмийн сангуудаар дамжуулан зардаг. Ингэхдээ хадгалах хугацааг нь уртасгахын тулд тогтворжуулагч бодис хийдэг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тул МХЕГ-аас зөвхөн өөрсдөө найруулдаг “Хүрмэн”, “Монос”, “Нахиа” гэх зэрэг томоохон эмийн сангуудыг л зарахыг зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл С витамины уусмалыг дамжуулан худалдаалахыг хориглолоо.

Нэмж хэлэхэд С витамины уусмалын тагийг авч, задалснаас хойш гурван хоногийн дотор хэрэглэх заалттай байдаг юм.

С амин дэм хүний эрүүл мэндэд онцгой ач холбоголтой. С амин дэм дутагдахад чийг бам буюу цинга өвчин тусна. Хүнд хэлбэрээр өвчлөхөд аскорбины хүчлийн биохимийн үүрэг алдагдсаны шинжүүд тод илрэх ажээ. Ялангуяа холбогч эдийн коллаген, хондроитин сульфат зэргийн үүсэлт алдагдсан байдлаар илэрнэ. Үүнээс болж хялгасан судасны хана гэмтэж арьсан дор цус харваж цус хурна. Судасны хананы нэвчимхий чанар ихэсч, хагарамхай хэврэг болно.

Мөн салхинд амархан цохиулах, ядрах, сулдах, цочромтгой болох, нойр амархан хүрэх, хамраас цус гоожих, арьсанд цусан толбо гарах, төмрийн дутагдлын үед амин дэм С дагалдан дутагдаж байдаг тул ядаргаа үүсэх нэг шалтгаан болдог. Цус багасаж халдварт өвнөөр өвчлөмтгий болно. Амин дэм С дутагдахад жин түргэн нэмэгдэх, уур уцаартай болох хөлийн судас өргөсөх, цагаан мах гарах, арьс хуурайших, анхаарал сарних, нүүр үрчлээтэх, хараа муудах зэрэг анхны шинж тэмдэг илэрдэг аж.

                                                         

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.