
Энэ дэлхийд эрэгтэй хүн болж төрсөн хүн бүрийн эдэлж болох дээд зэргийн нэр төр бол Аав гэдэг нэр юм.
Аав хүний хүлээх гол үүрэг:
1. Үр хүүхдийнхээ амьдралын эх үндэс байх,
2. Үр хүүхдээ чиглүүлэгч байх,
3. Үр хүүхдийнхээ бахархал болж байх,
4. Үр хүүхдийнхээ ирээдүйн баталгаа байх,
Энэ 4 үүрэг бол үр хүүхдийн өсөлтт хөгжилтөд нөлөөлдөг үндсэн үүргүүд, аав гэсэн нэр хүлээсэн хүн бүхний зайлшгүй хүлээх учиртай үүрэг бол ҮҮРЭГ-ХАРИУЦЛАГА юм.
Аавдаа эрхэлж аавыгаа мэдэрч өссөн хүүхэд том болоод зовлон зүдгүүр тулгарсан ч нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, уужим сэтгэлтэй хүн болж төлөвшдөг гэдэг.
Аав хүн бол хүүхдийнхээ ээжийг буюу эхнэрээ хайрлах,
Аав хүн бол өрхийн тэргүүний байр суурийг хадгалах,
Аав хүн бол хүүхдийнхээ толь нь болж байдаг.
Аав хүн бол хүүхдийнхээ хамгийн чухал орчин болдог.
Хүүхдийн өсөлт хөгжилтөнд аавын оролцоо өндөр байгаа хүүхэд, аавтайгаа сайн харилцаа холбоотой байсан хүүхдүүд, “Би аавтайгаа адил” гэж өөрийгөө үзэж байдаг хүүхдүүд хоорондоо ялгаатай байдаг.
Аав таны мөрөөдөл, нөлөө нь 3-4 үед ч нөлөөлдөг гэдэг.
Аав нар янз бүрийн харилцаатай байдаг. Тухайлбал:
- Албаддаг аав,
- Дураар нь тавьдаг аав,
- Захирангуй аав,
- Хайхрамжгүй аав,
- “Хий гэснээ хий” гэдэг аав,
- “Юу хийж байгаа чинь надад хамаагүй” гэдэг аав,
- Эцэг хүний үүрэг хариуцлагааа мартсан аав,
- Ганц ч удаа хүүхдээ тэвэрч үзээгүй учраас хүүхдээ тэврэхээ мэддэггүй аав,
- Өөрийнхөө аавд тас хориглуулж өссөн аав,
- Харилцааг эрхэмлэдэг аав... зэрэг.
Аав та дээрх аавуудын алинд нь багтаж байна вэ? нэг бодоод үзээрэй. Жишээлбэл: Та охинтой юу? Охиноо хайрладаг биз? Тэгэлгүй яахав.
Аав та өөрийнхөө зан араншинг охиндоо хэр нөлөөлдөг болохыг анзаардаг уу? Аав таны зан араншин, харилцах байдлаас охин тань айлын хэр эзэгтэй болох зэрэг зан төлөв нь багагүй шалтгаална. Өөрөөр хэлбэл аав таны зан араншин ямар байна вэ охин тань тийм байдлаар өсч бойжино гэсэн үг.
Эрхэм аав та зан араншингаа анхаарч, аль болох эвгүй харилцаа үүсгэхгүй “миний үр хүүхэд намайг дуурайна шүү дээ” гэдгийг ямагт санаж байгаарай. Зан араншингийн муу талаа аль болох өвлүүлэхгүй байхыг хичээгээрэй.
Доктор Т.Намжил
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.