Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог. МҮЭХ, Хөдөлмөрийн яамны гурван талт хэлэлцээрийн дагуу 2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, 192 мянга болгож байсан. Ирэх 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох юм байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүн бий гэсэн мэдээлэл бий. Үүний 200 орчим мянга нь төрийн албан хаагч, үлдсэн 800-гаад мянган хүн нь хувийн хэвшилд ажилладаг. Харин эдгээр 800 мянган хүнээс ердөө 6000 гаруй хүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бус хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага гарч байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.