ЦЕГ-т халаа сэлгээ үргэлжилсээр

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав тушаал гаргаж цагдаагийн зарим удирдлагыг томилж, чөлөөлжээ. Тухайлбал ЦЕГ-ын өргөтгөн байгуулсан Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар хурандаа О.Мөнхбатыг, Нийтийн хэв журам хамгаалах газрын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Өлзийг чөлөөлж оронд нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Б.Цэнгэлбаярыг томилсон байна. Ингээд Хуулийн хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Л.Нямдавааг түүний  оронд үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Түүнчлэн ЦЕГ-ын Санхүү, хангамжийн хэлтсийн даргаар хурандаа Л.Сүхээг томилж, туслах комиссар цол олгосон байна. Мөн ЦЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар И.Буян-Өлзийг томилсон байна.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар хошууч Г.Азжаргалыг томилсон аж. Тэрээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст ажиллаж байгаад шинэ албандаа дэд хурандаа цолтой очиж байгаа юм. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Амгаланг ажлаас нь чөлөөлсөн байна. Одоогоор түүнийг өөр албан тушаалд томилсон тухай мэдээлэл алга. Хошууч А.Гансүх түүний албыг хариуцахаар томилогджээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх хэлтсийн даргаар хошууч Д.Дашдоржийг томилж, албан тушаалын хурандаа цолыг давхар олгожээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.