“Барселона”-гийн хаалгач Англид ирлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Испанийн шигшээ болон “Барселона” клубын экс хаалгач В.Вальдес Англид ирэхээр боллоо. Шинэ улирал эхэлснээс хойш талбай дээрээ цөөхөн гарсан хаалгачыг гэмтлийг нь эдгэхээр “Ман.Юнайтед” багтай гэрээ байгуулна гэж мэдээллээ. Тэрээр хоёр сарын өмнө өвдгөндөө гэмтэл авч, өнөөдрийг хүртэл эмчлүүлж байгаа аж. Өнгөрсөн зун чөлөөт агент болоод байсан Викторыг “Ливерпуль” авахаар эрчимтэй хөөцөлдсөн. Боломж тэдний талд байгаа гэж мэргэжилтнүүд үзсэн ч Манчестер хотын баг өрсөлдөөнд яллаа. Испани мэргэжилтэн Р.Бенитес “Хотон шувуунууд”-ыг дасгалжуулж байсан учир “Ливерпуль”-ийг сонгох байх гэж бодсон. Гэвч манайд ирлээ Луй Ван Гаал ярьсан байна.

Өдгөө 32 настай хаалгач маань “Барселона” клубын хүүхдийн академид хүмүүжиж 2000-2014 оны хооронд нас бүрийн багт нь тоглосон, Каталоны унаган бүтээгдэхүүн юм. Карьерынхаа туршид дээд лигт 387 тоглолтонд оролцож 2006, 2009, 2011 оны “Аваргуудийн лиг”-ийн аварга, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013 оны “Ла лиг”-ийн аварга, 2009, 2011 оны “Европын супер цом”-ын аварга, 2009, 2011 оны “Клубуудын дэлхийн аварга”-д түрүүлсэн. Мөн шигшээ багийн хамтаар 2010 оны дэлхийн аварга, 2008, 2012 оны Европын аваргад үндсэн болон хоёрдугаар хаалгачын хувиар алтан медаль хүртсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.