Ханхүү Жорж, Дэвид Бекамын охин Харпер нар үндэстнийхээ хамгийн алдартай хүүхдүүдээр тодорчээ

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Английн алдарт Hello сэтгүүлийн өнөөдрийн дугаарт Их Британчуудын дунд явуулсан судалгаагаар Ханхүү Жорж, Дэвид Бэкамын охин Харпер нар Их Британийн хамгийн алдартай хүмүүсийн жагсаалтын хамгийн залуу ангилалыг тэргүүлжээ.

Харин хөлбөмбөгийн домог Дэвид Бэкам, жүжигчин Колин Фирт нар хамгийн алдартай аавуудын жагсаалтыг тэргүүлсэн байна.

Ханхүү Жорж улс үндэстний хамгийн хайр булаасан хүүхдээр энэ удаа ч ганц шалгараагүй. Өнгөрсөн 7-р сард нэг насны ойгоо тэмдэглэсэн тэрээр төрсөн цагаасаа хойш энэ жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Ханхүү Виллиам, Кембриджийн гүнгийн ахайтан нарын хүү Жорж Их Британийн хамгийн нөлөө бүхий хүүхдээр мөн шалгарсан. Төрсөн цагаасаа эхлэн түүний хайр булаасан хөөрхөн төрх сонин сэтгүүлийн нүүрийг чимж, Австрали, Шинэ Зеландад аав ээжтэйгээ хийсэн айлчлал нь олон улсад бүр ч нэр хүндтэй болгосон юм.

Мөн төрөнгүүтээ хамгийн сайхан үстэй хүүхдээр шалгарч дэлхийн хамгийн алдартай хүүхдүүд болох дуучин Беонсэ, Жи Зи нарын охин Blue Ivy Carter болон реалити шоуны од Ким Кардашиан, дуучин Кэнье Вэст нарын охин North West нарыг ардаа орхижээ.

Эх сурвалж: http://www.hellomagazine.com/celebrities/2014102321566/prince-george-harper-beckham-favourite-children/

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.