Ажилдаа хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх вэ?

Twitter Print
2016 оны 11-р сар 14-нд 08:14 цагт
Мэдээний зураг,

Нэг ажил хий

Зарим хүн олон зүйлийг нэг дор зэрэг хийдэг. Утсаар ярьж байхдаа, компьютер дээр юм бичиж, хажууд ярьж байгаа хүнийг сонсон бас хажуугаар нь унасан үзгээ авдаг. Энэ бол үнэхээр гайхамшиг.

Бид хэд хэдэн зүйлийг нэг дор хийхэд бидний тархи нэгэн зэрэг анхаарал төвлөрүүлж чаддагүй бөгөөд зарим зүйлийг нь орхигдуулж дутуу хийдэг. Нэг туршилт хийж үзье. Хоёр гараа урагш тэнийлгээд хоёр гарын долоовор хурууг  гарга. Тэгээд 2 хуруундаа зэрэг анхаарлаа төвлөрүүлэх гээд үз. Нэгийг нь удаан тэгш байлгаж чадаж байхад нөгөө дахь нь адилхан анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.

Хийх гэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүл

Ямар нэгэн чухал ажил хийж эхлэх гэж байгаа бол хамгийн түрүүн өөрийгөө тайван байлгаж. Өөр зүйлд санаа зовохгүй анхаарлаа төвлөрүүлж яаж хийх талаар бодох хэрэгтэй.  

Төлөвлөгөө гаргах

Та өдөрт толгой өөд татах завгүй их ажилтай  байдаг бол ажлаа эхлэхээс өмнө тухтай сууж байгаад ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Заавал цаг зав гарган төлөвлөгөө хийх биш өөрт ойлгомжтой хамгийн амар тэмдэглэл хийж, түүнийгээ хараад ажлаа хийвэл илүү амар байх болно.

Өөрөө өөртөө сорил тавь

Тавьсан төлөвлөгөөндөө хүрээд дээрээс нь өөртөө нэмэлт дахин бага ажил нэм энэ мэтчилэн хийгээд байвал хэсэг хугацааны дараа таны ажлын хурд нэмэгдэн дэмийн зүйлд цаг үрэхээ болино. Өөрийгөө хэтэрхий их ачааллаж ядрахаас болгоомжлоорой.

Бага зэрэг өөрийгөө урамшуул

Их ажлын дараа гарсан бол та өөрийгөө шагнах хэрэгтэй. Завгүй байж байгаад ажлаа дууссаны дараа яагаад өдрийн хоолыг нэг аятайхан газар идэж болохгүй гэж, дандаа л ордог цайны газраа ороод байвал танд уйтгартай шүү дээ. Энэ нь танд мотиваци болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Chris

      (188.143.232.27) 2016-11-18 10:16
      • 0
      • 0

      Short, sweet, to the point, FRExe-Eactly as information should be!

      Хариулах