Дроноор цус зөөвөрлөдөг компани 250 мянган ам.долларын шагнал хүртжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 18-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Нигерийн нийслэл Лагос хотод төвтэй LifeBank компанийн гүйцэтгэх захирал Тэми Гиува Тубосан Хятадын тэрбумтан Жак Магийн сангаас 250 мянган ам. долларын шагнал хүртжээ.

Хятадын цахим худалдааны Алибаба группыг үүсгэн байгуулагч Жак Магийн Jack Ma Foundation сан нь Африкийн шинийг санаачлагч залууст зориулан энэ жилээс эхлэн жил бүр Africa Netpreneur Prize Initiative хэмээх уралдааныг зохион байгуулахаар болсон ба тус уралдаанд тэргүүлсэн 10 компани болон хувь хүн 1 сая ам. долларын шагналыг хуваан авах аж. Энэ удаагийн уралдааныг тэргүүлж, хамгийн том мөнгөн шагналыг хүртсэн Тэми Гиува Тубосан нь донорын цусны хэрэгцээ яаралтай гарсан эмнэлэгт болон өвчтөнүүдэд донорын цус болон хүчилтөрөгч яаралтай хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг LifeBank компанийн гүйцэтгэх захирал юм.

Шагнал гардуулах үеэр Гиува Тубосан, "Africa Netpreneur Prize Initiative уралдааны шагналын мөнгө LifeBank компани маань Нигеритээ цаашлаад Африкийн бусад хэсэгт өргөжин тэлэх боломжийг олгож байна. Тулгарч буй асуудлуудыг шийдэж, Африкийн ирээдүйд чухал нөлөө үзүүлэх аяллаа цааш үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна." гэжээ. Тэрээр Ганын нийслэл Аккрад болсон "Африкийн Бизнесийн Баатрууд" нэртэй арга хэмжээний үеэр LifeBank компани донорын цусыг дроноор тээвэрлэдэг болно гэдгийг зарласан юм.

Image result for Nigerian entrepreneur Temie Giwa-Tubosun wins Jack Ma's African business hero award

Түүний хэлж байгаагаар донорын цусыг алслагдмал, бусад тээврийн хэрэгслээр хүрэхэд бэрхшээлтэй, дээрэм ихтэй бүс нутагт хүргэхэд дрон ашиглах нь үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоогджээ Өнгөрсөн сард LifeBank компанийн баг Эфиопийн засгийн газрын агентлагтай хамтран дроноор донорын цус тээвэрлэх туршилтыг 2 долоо хоногийн турш явуулсан нь амжилттай болж өнгөрсөн байна. LifeBank компанийн дронууд тусгай цусны төвүүдээс шаардлагатай донорын цусыг авч, хэрэгтэй газар нь хүргэж өгөхөөр программчлагдсан байх гэнэ. Африкийн хамгийн их хүн амтай Нигери улсад жилд 1.8 сая нэгж донорын цус шаардлагатай байдаг ч Нигерийн Үндэсний Цусны төв нь жилдээ 66 мянга орчим нэгжийг л цуглуулж чаддаг байна.

Related image

Үүний улмаас тус улс жилдээ 1.7 сая гаруй нэгж донорын цусны хомсдолд ордог гэнэ. LifeBank компанийн хувьд автозамын ачаалал өндөртэй Нигерид донорын цусыг мотоцикл болон завины тусламжтайгаар хүргэж өгдөг ба цусны төвөөс авсан цусаа мотоциклын арын тусгай хөргүүрт хийн, хүсэлт гаргасан эмнэлэг болон лабораторид яаралтай хүргэдэг аж. Жак Ма сангийн уралдаанд Африкийн 50 орноос нийтдээ 10 мянган аж ахуй, хувь хүн оролцсоноос шилдэг 10-ыг нь Жак Ма Зимбабвегийн бизнес эрхлэгч Страйв Масийва, Жо Цай, Алибаба Группын дэд захирал Ибукун Авосика нарын 4 шүүгч шалгаруулж, шагналын сан болох 1 сая ам. долларыг хуваан гардуулжээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.