Эсрэгээр үйлд

Twitter Print
2020 оны 06-р сар 18-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Энэ бол Бурхан багшийн үед заларч байсан хиргүй айлдагч Бодисатвагийн хэлсэн алдартай үг, алдартай арга ном юм. Бурхан багшийн билиг оюун тэргүүн гэгддэг бат агчтан том шавь Шаарийбуу нэгэн өдөр голын хөвөөнөө бясалгал хийгээд сууж байтал Хиргүй айлдагч Бодисатва хажуугаар нь өнгөрч явахдаа "Шаарийбуу минь, жинхэнэ бясалгал дияан хэмээгч чам шиг хөдөлгөөнгүй, юм бодохгүй суух төдийхөн биш юм шүү.

Жинхэнэ сайн бясалгал бүтээлч хүн гэдэг явсан ч, суусан ч, хэвтсэн ч, идсэн ч бясалгал дияаны үйлнээс холдохгүй байвал зохино. Эсрэгээр үйлд!" гэж сургасан байдаг. Миний хувьд ЭСРЭГЭЭР ҮЙЛД хэмээх энэ алдартай үг яагаад ч юм бэ сэтгэлд сэрхийтэл нэг зүйлийг бодогдуулсан тул түүнийг хэсэгтээ л байнга бодох болсон билээ. Гэхдээ гэзэг үсээ үргээж гэлэн сахил залаад гэрээс гараад явчихаагүй болохоор өөрийнхөө ажил мэргэжилд ойр дөхөм маягтай яаж хэрэгжүүлж болох талаар түлхүү бодсон байж таарна.

Монгол төдийгүй дэлхий даяараа л гадаад хэлний сургалтанд бичиж, цээжлүүлж, дүрэмдэж, даалгавар өгч сургах гээд санасан үр дүнд хүрч чадахгүй байгаа биш үү? Гэтэл жаахан хүүхэд дээрхи арга барилын яг эсрэгээр үйлдээд хоёр гуравхан насандаа хэл гэж нарийн тогтолцоог төвөггүй сурчихаад байдаг болохыг ойлгосон юм. Тийм болохоор сүүлийн үед түлхүү бичээд байгаа гадаад хэл сургалтын аргуудад маань олон хүний хувьд хэвшил болсон эсрэгээр үйлдэх арга зонхилоод байгаа нь санамсаргүй хэрэг биш.

Харанхуй голлосон, халуун хүйтэн хослосон энэ хязгааргүй орчлонгийн дунд дэлхий хэмээх амьдрал цэцэглэсэн үзэмжит гариг дэлхий дээр хүмүүн заяанд төрчихөөд нэг Бурхан, нэг Бодисатвагийн нэрийг олж сонсоно гэдэг хүн хүний дотроос хосгүй ерөөл учрал бүрдсэн нэгэнд тохиох ховорхон завшаан байдаг гэнэм. Өөрөөр хэлбэл Хиргүй айлдагч Бодисатва, Амин Гавьяат Шаарийбуу нарын их алдрыг олж сонсоно гэдэг зүйргүй их хувь ерөөлтэй хэрэг юм шүү гэдгийг энэ дашрамд өгүүлсү.

Зөвхөн Газрын зүрхэн Бодисатвагийн их алдрыг сонссон хувь ерөөлтөнгүүд 28 төрөлдөө хаан язгуурт төрөөд түүний эцэст Бурханы хутгийг олох нигууртай байдаг тухай судар номонд өгүүлсэн нь буй. Гадаад хэлний сургалтанд эсрэгээр үйлдэх аргыг өргөн хэрэглэж богино хугацаанд амжилтанд хүрээрэй.

Д.Болдбаатар 

Гэгээ боловсролын төв 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.