
Ихэнх хүмүүс гудамж талбай шүүрддэг ажлыг тоогүй муухай гэж үздэг. Эсвэл дөч гарчихаад гон бие гозон толгой явахыг...
Гэтэл амьдрал дээр “тоогүй” гэж тэс ондоо юмыг хэлдэг юм шүү дээ. Юуг тэр вэ гэж үү?
Ганц ч өдөр өөрийнхөө дураар байх боломжгүйг тоогүй гэнэ.
Нэр хүндтэй, цалин өндөртэй, хангамж сайтай ажил хийдэг атлаа тэр ажилдаа дургуй байхыг тоогүй гэнэ.
Хамгийн ухаантай, хамгийн чинээлэг, хамгийн царайлаг хүнтэй ханилан суусан ч түүндээ огт сэтгэлгүй байхыг тоогүй гэнэ.
Бусад шиг гоё сайхан бие галбиртай болох гэж чармайн идэж уух калори нэг бүрийг тооцдог байхыг тоогүй гэнэ.
Бичих юмсан хэмээн насаараа мөрөөдөж ирсэн романаа эхлүүлчихээд цааш нь үргэлжлүүлэхээсээ эмээн хаяхыг тоогүй гэнэ.
Өөрийг чинь үнэн голоосоо хайрлаж халамжилдаг сайхан сэтгэлтэй хүнтэй амьдарч байж хөрш айлынхаа хүнийг санан мөрөөдөж явахыг тоогүй гэнэ.
Хүүхэд чинь таньтай тоглох гээд гүйгээд ирэхэд нь “цаашаа бай... би завгүй байна” гэхчилэн төвөгшөөхийг тоогүй гэнэ.
Өглөөний цайндаа сэтгүүл уншингаа круассан идмээр байвч ямар орц найрлагатай нь ойлгомжгүй түргэн болдог кааш хам хум идсэн болоод машиндаа үсэрч суухыг тоогүй гэнэ.
Амьдрал өөрчлөгдөөсэй хэмээн өдөр бүр мөрөөдөв ч тэр мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй зүгээр суухыг тоогүй гэдэг юм.
- Михаил Лабковский
Тоймлон орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.