М.Уранцэцэг Абу-Дабигаас хүрэл медаль хүртжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 26-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер, жүдоч М.Уранцэцэг “Abu Dhabi” /Абу Даби/ Гран при тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо. 

Тэрбээр Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөгчдөө илүүрхэн ялалт байгуулж дэлхийн аварга цол хүртсэн юм.

Монголын анхны дэлхийн аварга жүдоч М.Уранцэцэг Абу Дабигийн дэвжээнд 48 кг-д өрсөлдөж баг тамирчдаасаа ганцаараа хүрэл медалийг эх орондоо авчирч чадлаа. 

Бельгийн А.Россененеуг барилдаан өндөрлөхөөс зургаахан секундын өмнө цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (85.5.27.148) 2014-06-04 16:28
      • 0
      • 0

      iamar goio ium be, Tand baiar hurgej amjilt husie, uneheer saihan baina

      Хариулах