Ц.Батбаярын ялыг хэвээр үлдээж, дэглэмийг нь буурууллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс өнгөрөгч долдугаар сарын 22-ны өдөр 2.1 жилийн хорих ял сонссон Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Давж заалдах  шатны 10 дугаар шүүхэд боллоо. Шүүхээс Ц.Батбаярт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхийг өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Өнгөрөгч долдугаар сард болсон шүүх хурлаас  Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч өршөөлийн хуульд хамруулах шийдвэр гаргаж,  тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.