Талбайн теннисчин Ига Швёнтек Сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулан 50,000 доллар хандивлана

Twitter Print
2021 оны 10-р сар 12-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн 10-р сарын 10 ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдөрт зориулж талбайн теннисчин Ига Швёнтек 50,000 долларын шагналын мөнгөө хандивлахаа амлажээ.

Талбайн теннисний од Ига Швёнтек Ням гарагт Индиан Уэллст болж буй BNP Paribas Open тэмцээний шөвгийн 16 -д шалгарсныхаа дараа шагналынхаа 50 мянган долларыг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулан хандивлах болно гэж мэдэгджээ.

Дэлхийн чансааны 4-т бичигдэж буй тэрээр Вероника Кудерметоватай хийсэн гуравдугаар тойргийн тоглолтоо нэг цаг хүрэхгүй хугацаанд дуусгасан бөгөөд тоглолтын дараа сэтгүүлчид сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар нээлттэй сэтгэлгээтэй байх нь чухал гэдгийг хэлжээ.

Тэрээр хэлэхдээ "Би спортын хувьд ийм тусламжийг ашиглах нь үргэлж чухал байсан гэж хэлдэг байсан. Би оюун санаагаа аль болох цэгцлэхийг хичээж энэ нь хүч чадал өгдөг гэж боддог. Ийм байдлаар хөгжиж чадна гэж үргэлж бодож ирсэн. Гэхдээ би хүн бүр өөр өөр байдгийг бас мэднэ. Сэтгэл зүйч хэрэггүй хүмүүс байдаг гэдгийг мэдэх учраас бид өөрсдийн замыг сонгох хэрэгтэй." гэж хэлжээ.

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг 10 -р сарын 10 -нд тэмдэглэдэг бөгөөд олон тамирчид, удирдах байгууллагууд ухамсрыг дээшлүүлэх кампанит ажил зохион байгуулж өнгөрүүлдэг. Тамирчдад тогтмол тохиолддог сэтгэл зүйн дарамт энэ жил олны анхаарлын төвд байгаа. Жишээлбэл Наоми Осака, Симон Билес зэрэг одууд элит түвшний тэмцээнд оролцохдоо ямар бэрхшээлтэй тулгарч байснаа илчилсэн билээ.

Тэрээр 2020 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлж анхны их дуулгын цомоо хүртсэн юм. Ролан Гаррост ялсны дараа өдгөө 20 настай Польш тамирчин спортын сэтгэл зүйчтэй ажиллах нь түүнд амжилт гаргахад тусалсан болохыг хэлж байжээ.

Швёнтек хэлэхдээ энэ долоо хоногт өгөх буяны хандиваа Эмэгтэйчүүдийн теннисний холбоотой хамтран ажиллаж, олон нийтэд 2 сая долларын үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх хөтөлбөр боловсруулсан Винус Уильямсаас санаа авсан гэжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.