Б.Ганболдын балгаар Монголын шигшээ хоёр байр ухарлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын шинэчилсэн чансаа сар бүр гардаг. Аравдугаар сарын чансаа өнөөдөр гарч Герман 1669 оноотой тэргүүлсэн хэвээр байна. Эхний 30 байранд Аргентин 1565, Колумб 1420, Бельги 1388, Голланд 1375, Бразил 1307, Франц 1191, Уругвай 1184, Португал 1175, Испани 1119, Итали 1064, Швейцарь 1063, Чили 1060, Хорват 1002, Алжир 989, Коста Рика 974, Мексик 954, Грек 946, Украйн 920, Англи 919, Румын 876, Чех 870, АНУ 862, Словак 861, Кот д’Ивур 842, Босни 837, Эквадор 826, Исланд 816, Австри 810, ОХУ 792 оноотой бичигдлээ.

Харин Монголын шигшээ баг хоёр байр ухарч, 29 оноотой 193-р байрт орсон. Өмнөх сарын чансаанд 208 орноос 191-р байр эзэлж байв. Хэдхэн хоногийн өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд авлига авсан хэргээр албан тушаалаасаа огцорч, таван жил ямар нэгэн тэмцээн уралдаанд төлөөлөгчөөр оролцох эрхийг ФИФА хассан юм. Дээрх үйл явдлаас үүдэн манай шигшээ баг нэг ч тоглолтонд оролцолгүй оноо алдсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.