Хүүхэд тань өсөж том болохын хэрээр аав, ээж та тэдэнд илүү их хэрэгтэй

Twitter Print
2023 оны 04-р сар 24-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Өсвөр насны хүүхэдтэй аав ээжүүд та хүүхдийнхээ найзуудыг таньдаг, тэдний аав ээж болон утасны дугаарыг мэддэг байхаас гадна:

  • Хүүхдэдээ хэт хяналттай биш ч хэмжээ хязгаартай зөвшөөрөл өгдөг байх шаардлагатай (хаяахан найз нөхөдтэйгөө гарах үед 13 настай бол бүрэнхийгээс оройтохгүй, 15 настай бол 20 цагаас оройтохгүй, 17 настай бол 22 цаг гэх мэт цаг хязгаар заавал өгч байх).

  • Хэт хяналттай байх нь хүүхдийг гэнэтийн эрсдэлд оруулдах, чухал асуудлаа нууцлах, саваагүйтэх г.м асуудлыг дагуулдаг. Хэт сул байх нь хэнтэй ч хамаагүй нөхөрлөх, юуг ч хяналтгүй, шүүлтүүргүй хэрэглэх орон зайг бий болгоно. Тиймээс дээрх хэмжээ хязгаарын зарчим баримталж байгаарай.

  • Өсвөр насны олон хүүхэдтэй бол хүүхэд нэг бүрчлэн тусгайлан цаг гарган хамт байж тэдний сайн сонсогч нь болж харилцан ярилцаж байх хэрэгтэй. Хэдий нэг гэр бүл ч гэсэн тусгайлан ярилцах зүйл, бие биенийхээ дэргэд яримааргүй санагдах үе их бий.

  •  Аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо сайн ярилцаж, дотносож болзож бай. Тэдэнд өарийнхөө сонирхолыг тулгах биш тэдний сонирхдог зүйлсд та ч бас дурлахыг хичээ. Тэднийг өөрийг нь сонсох хэн нэгнийг хайж гансрах хүртэл битгий орхи.

  • Тэдэнд ялгарч бий болж буй даавар, бие физиологи нь өөрийг нь дэмждэг сонсдог хэн нэгтэй хамт байх, ярилцахыг цаанаасаа нэхээд байдаг.

  • Ярилцах үедээ та зааварлагч, багш, шүүмжлэгч биш харин найз нөхөр, дэмжин сонсогч, харилцан ярилцагч нь байх хэрэгтэй. Тэгж чадвал үр дүн гарна. Тэд юу ч хамаагүй ярьж л байвал сайн. Та зөв сонсогч байж чаддаггүй бол тэд ганцаараа баймаар байна хэмээн хашхирч ч магад, танаас зугтаж ч магад! Чив чимээгүй байхыг хүссэн хэн нэгэн болж ч магадгүй.

  • Хүүхдийнхээ цахим хэрэглээнд эерэг хяналт тавьж, сөрөг үр дагаварыг заавал тайлбарлаж бай.

  • Хүүхдийнхээ багштай холбоотой байх, ангийн хуралд таслахгүй очиж байх зайлшгүй шаардлагатай. Дунд ангиас эхлээд энэ хаягддаг шүү. Эндээс хүүхэд өөрийг нь гэр бүлийнхэн нь хэр анхаарч, үл анхаарч буйг мэдэрдэг.

  • Олон нийтийн, сайн дурын ажилд оролцох г.м цагийг зөв боловсон өнгөрөөхөд гэр бүлээрээ оролцон хүүхдэдээ үлгэрлэх.

  • Аав ээж хоорондоо эвтэй бие биедээ хүндэтгэлтэй байх, гэр бүлийн амьд уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхдэдээ хайртайгаа илэрхийлж тэдэнд зориулан чанартай цаг гаргаж байх хэрэгтэй. Үүнд гэр бүлээрээ тоглох, хамтран хоолоо хийх, шалгалттай эсвэл чухал ажилтай нэгнээ хамтдаа дэмжиж урам өгөх зүйлсийг санаачилдаг байх г.м.

өсвөр насныхан зурган илэрцүүд

ХҮҮХДИЙН СЭТГЭЛИЙН ОРОН ЗАЙ, ХАЙРЫН САВЫГ ГЭР БҮЛД НЬ ДҮҮРГЭ.

Энэ орон зай эзгүйрээд, энэхүү сав хоосроод ирэхээр хүүхэд элдэв болох бүтэхгүй зүйлийг сонирхдог, дэмий сэлгүүцдэг, аливаа тоглоом бусад донтуулагчид татагддаг. Хүүхдийн буруу биш. Хүүхдээ сонсоцгооё, тэдэндээ анхаарал тавьцгаая. Чанартай цаг гаргаж үлгэрлэн нөлөөлье. Өнөөдөр та хүүхдээ сонсохгүй бол тэд өөрийгөө сонсох өөр хэн нэгнийг зайлшгүй олно!

Г.Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.