УИХ-ын гишүүн асан Д.Дондог батлан даалтад гарлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

Анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял сонсоод байсан УИХ-ын гишүүн асан Д.Дондог өнөөдөр батлан даалтад гарлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас хойш хоригдож байсан. Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шийдвэрлэж, ял оногдуулсан. Тэгвэл уг хэргийн давж заалдах  шатны шүүхээр өнөөдөр  хэлэлцээд  нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Нийсэлийн хяналтын шатны шүүхээс хэргийн мөрдөн  байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж үзсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан УИХ-ын  гишүүн асан Д.Дондогийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг харгалзан үзээд батлан даалтад гаргасан байна. Харин түүнтэй хамт 12-13 жилийн хорих ял сонссон Д.Сайнбаяр, А.Батбилэг нарын  цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний туслахаар ажиллаж байсан  Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгт 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлээд байсан юм. Тэднийг бүлэглэн "барилга барих газар олж өгнө" гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж байгаа юм.  

Дашрамд дуулгахад энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр жил гаруй үргэлжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс хоёр ч удаа буцаад байсан билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.