
Хятадын эрх баригчдын мэдээлж байгаагаар коронавирусын халдвар анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын хөл хориог ирэх сарын 8-наас хэсэгчлэн сулруулах гэнэ.
Харин Ухань хотын байрладаг Хубэй мужид тогтоосон хөл хориог өнгөрсөн мягмар гарагийн шөнө дундаас эхлэн сулруулжээ Өнгөрсөн мягмар гарагт Ухань хотод өнгөрсөн хэдэн өдрүүдэд коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ба өнгөрсөн мягмар гарагт нэг л тохиолдол бүртгэгджээ. Ухань хотод өнгөрсөн 1-р сарын дундаас эхлэн хатуу хөл хорио тогтоосон бол эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор эрүүл хэмээн тодорхойлогдсон иргэд ирэх сарын 8-наас хотоос гарах боломжтой болох аж.
Өнгөрсөн 24 цагийн дотор их газрын Хятадад коронавирусын халдвар авсан 78 тохиолдол бүртгэгдсэний 74 нь гадаадын орноос ирсэн иргэдээс илэрчээ. Зөөвөрлөгдөн ирж буй халдвар Азийн улс орнууд тэр дундаа коронавирусын халдварыг хяналтандаа авч чадсан БНСУ, Сингапур зэрэг улс орнуудад коронавирусын халдварын дэгдэлтийн хоёр дахь давалагааг үүсгээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.