Таргалалт нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөх хуримтлагдах бодисын солилцооны эмгэг юм

Twitter Print
2021 оны 04-р сар 29-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Эрүүлээр турах гэдэг зүйлийг ярихаас өмнө таргалалт нь ямар шалтгаантай байна вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлэе?

Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог.

Таргалалт гэдэг ойлголт нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг.

Долоон тамир буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал /улаан, цагаан дусал байх бөгөөд улаан нь сарын тэмдэг, цагаан нь үрийн шингэн/, мөн гурван хир болох өтгөн, шингэн, хөлс зэрэг нь хэвийн ялгарч байх ёстой. Хэвийн хэмжээнээс арвидах, эсвэл дутуудсанаар бодисын солилцооны алдагдалд орж, таргалалт, өөр олон өвчин үүснэ. Долоон тамир дундаас өөх арвидсанаар харвин, өөх ихсэж таргалах шалтгаан болно.

Ер нь дотор өвчин бүхний шалтгаан нь эс шингэх юм. Тиймээс таргалалтын гол шалтгаан нь хоол тэжээлийн буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил, сэтгэлзүйн тавгүй идэвхигүй байдал хорт зуршил зэрэг юм.

Түүхий ногоо, шүүслэг жимс, амтлаг хоол хүнс, чихэр шоколад, амттанууд, кофе, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, зайрмаг зэрэг ходоодны галын илчийг дардаг хүнд чанартай хоол хүнсийг их хэрэглэх нь таргалалт үүсгэх гол нөхцөл болно. Тиймээс эдгээр хүнснээс аль болох татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгийн эмч Ч.Дэлгэрмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.43.234) 2014-06-06 22:13
      • 0
      • 0

      цахирмаа цэцэг бол хамгийн эмзэг цэцэг байдаг... хамгийн их арчилгаа, анхаарал, халамж шаарддаг, яг л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шиг...

      Хариулах