Монгол бол дэвших, дэвжих, давших БОЛОМЖ дүүрэн улс

Twitter Print
2021 оны 03-р сар 24-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Уганда гэж Африкийн нэг улсад хумхаагаар жилд 10 мянган хүүхэд энддэг. Яг таны, миний хүүхэд шиг багачууд. Амьд үлдэх БОЛОМЖ бага.

Зимбамбвэд ажилгүйдлийн түвшин 94 хувь. Хөдөлмөрийн насны 10 хүний 9-д нь ажил хийх БОЛОМЖ үгүй. Хоёр хөрштэй, буддын шашинт, далайд гарцгүй Бутанд сарын дундаж цалин 30 доллар. Монгол төгрөгөөр 90 мянга хүрэхгүй цалинтай бутанчуудад гадагшаа гарах, зорчих БОЛОМЖ хаалттай.

Пакистанд 2 хүний нэг нь бичиг үсэггүй. Интернет хэрэглэх нь бүү хэл эмийн жор унших чадвар, БОЛОМЖ байхгүй. Оросын Екатеринбург хотын 50 хүн тутмын 1 нь ДОХ халдвар тээгч. Ирээдүй, БОЛОМЖ гэж үг тэдний хувьд тээр холын мөрөөдөл. Японд жил бүр 25 мянган хүн амиа егүүтгэдэг. Амьдралын зөв гарц, шинэ БОЛОМЖ олж чадаагүй 25 мянган амь.

БОЛОМЖ. Хүн бүхний өмнө нээлттэй байдаг хаалгыг боломж гэдэг. Монгол бол манай гараг дээр олон тохиохгүй, дэвших, дэвжих, давших БОЛОМЖ дүүрэн улс. Монголчууд бид ажил хөдөлмөр эрхэлж, ашиг орлого хийж, амар тайван аж төрөх агуу БОЛОМЖ амандаа зууж төрсөн улс. Таван тивийн түм түмэн улс төрье гээд ч олж заяахгүй, амьдаръя гээд ч онож унахгүй тийм гоё улс.

Юун Уганда, яадаг Пакистан. Манай эх орон...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.