“Тэд хаачив” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Лантуун дохио ТББ, "Тусгал" гэрэл зургийн бүлгэмтэй хамтран “Тэд хаачив” нэртэй хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээж байна.

Үзэсгэлэнд хүүхдийг хэрхэн хүчирхийлж буй талаарх ялгаатай 10 төрөл, уул нь ямар байвал сайхан бэ гэсэн гэгээлэг 10 төрлийг харуулсан гэрэл зургаар дамжуулан шинэлэг хэлбэрээр олны хүртээл болгожээ. Хар цагаан зүйлийг шүүмжлэх биш, харин сайн муу асуудлыг харьцуулан бодуулж, эцэг эх, хүмүүсийн сэтгэлд гэгээлэг хүсэл мөрөөдөл төрүүлэх зорилгоор уг гэрэл зургийн үзэсгэлэн гурван хоногийн турш үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм байна.

Энэхүү арга хэмжээнд сайн үйлс хийж, хүмүүст үргэлж гараа сунгаж явдаг олон байгууллагууд нэгджээ. Орон гэргүй хараа хяналтнаас гадуур хүүхдүүдийг төлөөлж “Ах эгч дүүсийн холбоо”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг төлөөлж “Ээлтэй ертөнц ТББ”, хүүхдийн эрүүл мэнд болон бусад тусламж үйлчилгээг төлөөлж “Хөөрхөн зүрх сан”, хүүхдийн хүчирхийлэл ба бага насны хүүхдийг хүний наймаа, цахим гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг төлөөлж Лантуун дохио ТББ, хүүхдийн хүмүүжлийн талаар “Үүлэн хүү” комик төслийнхөн хамтран ажиллаж байгаа юм байна.  

Мөн өсвөр үеийнхэнд цахим хэмт хэргийн талаар сургалт, зөвлөгөө өгч, өөрийгөө хэрхэн хамгаалах, урдчилан сэргийлэх гарын авлага зэргийг бэлджээ.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.