
BBC агентлагийн мэдээлж байгаагаар ОХУ Украины зүүн хязгаарын агаарын хилийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын зэвсэгт хүчний цэргүүд Украины хойд, зүүн, өмнөд хил дагуу байрлалаа авч, Украин руу бүрэн хэмжээний дайралт хийхэд бэлэн болсон хэмээн мэдэгдээд байна.
Гэсэн хэдий ч тэрээр ОХУ-д түрэмгийллээ зогсоож, асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийдэх боломж байгаа гэдгийг онцолжээ.
Украины асуудлаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дахин шуурхай хурал зарлаад байна. Украины зүүн хязгаар дахь Оросын талыг баримтлагч босогчдын мэдээлснээр Донецк, Луганскт оршин суудаг хэдэн арван мянган иргэд ОХУ руу дүрвэжээ.
ОХУ-Украины асуудалтай холбоотойгоор Европын холбооны зөвлөл ОХУ-ын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк, "Россия" банк, Промсвязьбанк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сангийн сайд Максим Решетников, Russia Today сувгийн редактор Маргарита Симоньян болон зэвсэгт хүчний удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Эдгээр хориг арга хэмжээг Европын холбооны Гадаад харилцаа хариуцсан сайд Жосеф Боррель боловсруулсан ба Европын холбооны гишүүн орнууд санал нэгтэйгээр дэмжжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.