Кремль цэргийн дайчилгааны үеэр алдаа гарсан хэмээн мэдэгджээ

Twitter Print
2022 оны 09-р сар 27-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Кремлийн зүгээс Украинд тулалдах цэргүүдийг дайчлах ажиллагааны үеэр алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков цэрэг дайчлах ажиллагааны журмыг зөрчсөн тохиолдлууд гарсан хэмээн тэдгээр бүх алдааг засна хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласнаас хоыш Оросын зарим бүс нутгуудад өмнө нь цэргийн алба хааж байгаагүй, эсвэл нас өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цэрэгт дайчилж байна гэсэн мэдээллүүд цуврах болсон юм.

Түүнчлэн Оросын хэдэн арван хотуудад цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөөр байгаа билээ. Эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр цагдаа нар 2000 гаруй хүнийг баривчилсан талаар хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдээлж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь цэргийн алба хаасан 300 мянган иргэнийг дайчилна хэмээн мэдэгдсэн ч Оросын сөрөг хүчнийхний мэдээлж байгаагаар цэрэг дайчилгааны тухай албан ёсны баримтанд цэрэгт дайчлах иргэдийн тоог зааж өгөөгүй учраас эрх баригчид 1 сая хүртэлх тооны иргэдийг цэрэгт татах боломжтой аж.

Даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Дмитрий Песков зарим мужуудын захирагч нар цэргийн дайчилгааны үеэр гарсан зөрчил, алдаа дутагдлуудыг засахаар шаргуу ажиллаж байгаа тухай онцолжээ.

Түүнээс гадна тэрээр ОХУ хилээ хаах, ОХУ-д байлдааны бэлэн байдал зарлах тухай сонсоогүй хэмээн мэдэгджээ.

Цэргийн дайчилгаа зарласнаас хойш ОХУ-аас дүрвэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа ба иргэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгааны албан бичигт ямар хүмүүс цэрэгт татагдахгүй, нийт хэдэн хүнийг цэрэгт дайчлах зэргийг дурдаагүй орхисон нь цэрэгт хэнийг татахыг орон нутгийн удирдлагууд шийднэ, 18-60 насны бүх эрчүүд цэрэгт дайчлагдах эрсдэлтэй зэргийг харуулж байна хэмээн үзжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дэлгэр

      (66.181.161.98) 2019-12-20 22:36
      • 0
      • 0

      Төмөрочир багын л зөв хүүхэд байсан. Зөвөөрөө л явж байгаа юм байна. Баяр хүргэе. Амжилт хүсье

      Хариулах

    • bolor

      (202.9.46.222) 2019-12-20 21:34
      • 0
      • 0

      mash zuw zvil hiije bayrlalaa neg ch gesn emch nar saihan amidrahn saihan

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.80) 2019-12-20 15:47
      • 0
      • 1

      Ystoi zov zyil hiijee

      Хариулах