
Ээж аавдаа зодуулаад муу юм болоогүй дэг... Хань ижилдээ хэд алгадууллаа гээд муудаагүй... Хар багаасаа хүн ажил сурлаа гээд мууддаггүй юм... гэж ирээд л үр хүүхдээ зодохыг, зарахыг, зарцлахыг юман чинээ тоодоггүй байх ёстой зүйл мэт ойлгодог хүмүүсийг огтоос ойлгодоггүй.
Ээж аав нь зодож байхад бусад хүн бол ойлгомжтой зодохдоо түүнийг хайрлах уу, харамсах уу?
Хайрлаж жаргаана гэж авч суусан хүн алгадаж, цохиж, зандарч үгийн муугаар доромжилж байхад өөр хаанаас тэр хүн жаргал, амар амгаланг хүлээж итгэж найдах вэ?
Ээж аавынхаа гэрт айж эмээх айдасгүй, дарамтгүй амьдарч өсөх ёстой хүүхдүүд борви бохисхийх завгүй гар хөлийн үзүүрт зарагдаж, эсвэл эх эцгийнхээ гүйцээж чадаагүйд хүрэх ёстой хэмээн өндийх завгүй хичээл хийхийг шаардан тулгадаг бол ирээдүйд тэр хүний дотоод сэтгэл, дотоод хүн яг хэн болох бол ????
Ээж аав зодох ёсгүйг, ээж аавын хүслийг биш тэр хүүхэд өөрийнхөө хүслийг гүйцээх гэж мөрөөдөлдөө хүрэх ёстой бас тийм эрхтэй гэдгийг бид бүгд хэзээ ойлгож, бас хүлээн зөвшөөрч чаддаг болох бол доо.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.