Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах сав байршуулна

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны 77 байршилд хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ.

Тус ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хог ялган ангилах бункерүүдийг байршуулах ажил 40 хувьтай явж байгаа аж. Иймд Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс хог ангилан ялгах бункерүүдийн байршуулах ажлын явцтай танилцаж, битүү бункерүүдийг гэр хороололд, хог ангилан ялгах бункерүүдийг байшин хороололд түргэн шуурхай байршуулж ажиллах үүрэг өгчээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.