Канадын Олимпийн хороо Олимпийн наадмыг хойшлуулахгүй бол тамирчдаа оролцуулахгүй гэв

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Токиод болох Олимпийн наадамд тамирчдаа оролцуулахгүй гэдгээ Канадын Олимпийн болон Паралимпийн хороо хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Канадын Олимпийн болон Паралимпийн хороо мэдэгдэлдээ Токиогийн Олимпийг нэг жилээр хойшлуулахыг уриалж байгаагаа, мөн Канадын Олимп болон Паралимпийн холбооны энэхүү шийдвэрийг Канадын тамирчдын холбоо, үндэсний спортын холбоонууд болон Канадын засгийн газар дэмжиж буйг онцолжээ. Канадын Олимпийн болон Паралимпийн хороо Олимпийн наадмыг хойшлуулахад маш их хүндрэл чирэгдэл үүсэхийг ойлгож байгаа ч тамирчдын болон нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал хамгаас чухал, дэлхий нийтэд тулгараад буй эрүүл мэндийн хямралыг давж гарах нь спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаас илүү чухал болохыг дурдсан байна.

Австралийн Олимпийн хороо өнгөрсөн ням гарагт Австралийн тамирчиддаа Олимпийн наадам 2021 онд зохион байгуулагдана гэсэн бэлтгэлтэй байхыг мөн анхааруулжээ. Олон улсын Олимпийн хороо Токиод ирэх 7 сарын сүүлээр зохион байгуулагдах Олимпийн наадмыг коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор цуцлах бус хойшлуулах талаар хэлэлцэж байгаа аж. Олон улсын Олимпийн хороо Токиогийн Олимпийн наадмыг цуцлах нь 11 мянган тамирчид болон тэдгээрийн дэмжигчдийн Олимпийн мөрөөдлийг үгүй хийнэ хэмээн мэдэгджээ.

Canada will not send athletes to Tokyo Olympics and calls for the games to be postponed for 1 year-н зурган илэрц

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Олимпийн наадмыг ёс журмаар нь зохион байгуулах боломжгүй болвол Токиогийн Олимпийн болон Паралимпийн наадмыг хойшлуулах шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн улс орнууд спортын танхим, клубуудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа ба спортын томоохон тэмцээн уралдануудыг цуцалсан юм.

Японы Олимпийн Хорооны гишүүн Каори Ямагүчигийн хэлж байгаагаар коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор зарим тамирчид бэлтгэлээ хийх боломжгүй болсон тул Олимпийн наадмыг хойшлуулах нь зүйтэй гэжээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын Усанд сэлэлт, Хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд Токиогийн Олимпийн наадмыг 2021 он хүртэл хойшлуулахыг уриалсан мэдэгдэл гаргажээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.