Нийслэлийн ойд зориулсан дартсын багийн тэмцээн болно

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ойг угтан нийслэлийн ЗДТГ-аас Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл Өргөө” цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.  Тус тэмцээн нь 2 үе шаттай болж байгаа бөгөөд 1 дүгээр шатанд Нийслэлийн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газрууд болон Нийслэлийн төсвийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн баг тамирчид өрсөлдөж 2 дугаар шатанд оролцох эрхээ авчээ. Харин 2 дугаар шатанд шалгарсан багууд Монголын дартсын спортын холбоодын тамирчидтай 10 дугаар сарын 25-ны өдөр аваргын төлөө тоглох гэж байна.

Тэмцээн олимп буюу бүсчилсэн системээр явагдах бөгөөд 1, 2 дугаар байраар гарсан багууд хагас шигшээд шалгарч цаашид тоглолтыг үргэлжлүүлнэ. Тэмцээнд тухайн байгууллагын үндсэн албан хаагч 4  буюу нэг эмэгтэй гишүүнтэй баг бүрдүүлж оролцож байна. “Нийслэл өргөө” тэмцээн нь Нэгдүгээр байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Хоёрдугаар байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Гутгаар байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.