“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ хойшиллоо

Twitter Print
2020 оны 08-р сар 13-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар тархаж буй "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас “FIFA” буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо, “AFC” буюу Азийн хөлбөмбөгийн холбооны хамтын шийдвэрээр энэ онд болох байсан “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 он хүртэл хойшилжээ.

Ингэснээр Монголын үндэсний шигшээ багийн Тажикстан, Япон болон Киргиз улсуудын шигшээ багуудын эсрэг арав болон арваннэгдүгээр сард тоглох байсан тоглолтууд 2021 онд болно. “FIFA” болон “AFC” улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тун удахгүй тоглолтуудын товыг зарлах юм байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.