
Энэ өдрүүдэд 2014 оны Боксын залуучуудын Европын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд Хорватын тамирчин Видо Лончар Литвийн А.Баниулистай тоглож байхдаа хүнд цохилтонд оржээ. Харин тоглолтыг зогсоосон шүүгчийг Хорватын тамирчин бээлийгээ тайлж, ялагчийн нэрийг зарлахаас өмнө зодсон аж. Энэ үеэр булангийн шүүгч спортын бус үйлдэл хийж, ноцтой зөрчил гаргасан Видог рингээс буулгажээ.
Дээрх үйл явдлын дараа Хорватын боксын холбоо хэлэлцэж, шударга бус, ёс зүйгүй үйлдэл хийсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин Олон улсын боксын холбоо тус тамирчинг уралдаанд тэмцээнд оролцох эрхийг нь бүх насаар нь хасаж, эрүүгийн хэрэг үүсгэн шийтгэл оногдуулахаар болов.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505