Репперүүд Улсын онцгой комисст нэг сая төгрөг хандивлалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Монголын хип хоп хөгжмийн залуу үеийн төлөөлөл болсон залуус Улсын онцгой комисст хандив өргөлөө. 

Хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн шинэ өнгө төрх, стиль имижийг бүрдүүлсэн реппер Roockie , 168 , Pacrap, Don dior , Wolfizm, Loce нарыг сонсогчид нь андахгүй. Тэд энэ сарын 9-нд “Надад хамаагүй” хэмээх шинэ уран бүтээлээ Youtube-д байршуулж, нэг үзэлт бүрийг гурван төгрөгөөр үнэлжээ. Энэхүү клипийг цацсанаас хойш 222.447 хүнд хүрч, долоо хоногийн хугацаанд сонсогчдоос нэг сая төгрөг цугласан байна. Уг мөнгийг өнөөдөр /2020.03.17/ реппер залуус Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа.

Дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн эсрэг тэд ийнхүү нэгдэж, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болох зорилгоор ийнхүү сайн үйлсийн аянд нэгджээ.

Онцгой байдлын ерөнхий газар-н зураг.

Реппер Roockie , 168 , Pacrap, Don dior , Wolfizm, Loce нар нэгдэн “Надад хамаагүй” хэмээх шинэ уран бүтээлийг хүргэе. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.