Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг олгох ажил эхэлжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 04-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Их, дээд сургуулийн оюутнуудын хичээл 10 дугаар сарын 5-наас эхэлнэ. Тиймээс оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг шинээр олгох, сунгах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Оюутнуудад автобусны картыг шинээр олгох:

Шинэ оюутнуудад нийтийн тээврийн цахим картыг шинээр олгоно. Их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-11-ний хооронд оюутнуудаасаа авч байна. Картны төлбөр 3,600 төгрөгийг УБСК-ын Худалдаа Хөгжлийн банкны 475014869 дансанд тушаана. Захиалгын дагуу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд картыг олгож эхэлнэ.

Хуучин картыг сунгах:

2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглана.

Картаа сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

Өнгөрсөн хичээлийн жилд авсан цахим төлбөрийн карт /Карт эвдрэлгүй, мөн өөрийн нэр дээр авсан сүүлийн карт байх/

Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.

  • Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  • Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  • Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  • Оргил нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  • Баянгол 3,4 хорооллын Имарт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  • Баянхошуу дэд төв нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  • Картын эрх сунгалтын хураамж 1,000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 475016875 тоот дансанд тушаана. 

Сургуулийн захиргаа картын эрхээ сунгуулах оюутнуудын баримт бичгийг хүлээн авна. Нэмэлт мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын 70113032 утсанд хандан авах боломжтой. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.