Испани коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоогоороо Хятадыг давжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 26-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн лхагва гарагт Испанид коронавирусын халдварын улмаас 738 хүн нас барж, тус улс уг халдварт өвчний улмаас нас барсан иргэдийнхээ тоогоор БНХАУ-ыг давж, Италийн дараа бичигдэж байна.

Италид коронавирусын халдварын улмаас нийт 6820 хүн нас бараад байгаа бол Испанид энэ тоо 3434-д хүрчээ. Нийслэл Мадридад мөсөн гулгуурын талбайг цогцос хадгалах байраар ашиглаж байгаа ба цагтаа хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай байсан газруудын нэг байсан мөсөн гулгуурын талбай руу цогцос зөөвөрлөх машинуудын цуваа тасрахгүй байна. Испанийн Ерөнхий сайдын орлогч Кармен Калво коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн тус улсын парламент шөнө хуралдаж улс даяар зарласан онц байдлыг 30 хоног болгон сунгахыг дэмжсэн байна. Испанийн иргэд энэ сарын 14-нөөс эхлэн хөл хорионд орсон ба тус улсад коронавирусын халдвар авсан нийт 47 610 тохиолдол бүртгэгдээд байна. Коронавирусын халдвар авсан эмнэлгийн мянга мянган ажилчид халдвар хамгааллын наад захын хувцас, хэрэглэл, амны хаалт, нэг удаагийн бээлий зэрэг дутагдсанаас болж халдвар авсан хэмээн засгийн газраа шүүхэд өгөхөөр болжээ.

Spain's coronavirus death toll overtakes China's-н зурган илэрц

Испанийн зэвсэгт хүчин НАТО-гийн гишүүн орнуудаас амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, коронавирусын оношлуур зэргийн тусламж хүсчээ. Испанийн засгийн газраас нийт 467 сая ам. долларын үнэ бүхий амны хаалт, нэг удаагийн бээлий, оношлуур, уушгийг хиймлээр амьсгалуулагч аппарат зэргийг захиалсаны эхний хэсэг нь энэ долоо хоногт Испанийн эмч, эмнэлгийн ажилчдын гар дээр очно хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдээд байна. Түүнчлэн Испанийн хойд зүгт байрлах гутлын үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.