Н.Батцэрэгийг сайд болгох талаар Ерөнхийлөгчтэй огт зөвлөөгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж сайд нараа ажлаас нь чөлөөлж, шинэ хүмүүсийг томилохоор болсон. Өнөөдөр ЗГХЭГ–ын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Н.Батцэрэгийг томилуулах санал өргөн мэдүүлсэн. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгч “Шударга ёс” эсвлийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг сайдаар томилуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ. Хуулиар бол Ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилож, чөлөөлөхдөө Ерөнхийлөгчтэй зөвлөлдөх ёстой байдаг. 

Харин Н.Батцэрэгийн талаар Ерөнхийлөгчтэй огт зөвлөөгүй ажээ. Энэ талаар түүний Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар хэлэхдээ “Н.Батцэрэгийн асуудлаар Ерөнхийлөгчтэй огт зөвшилцөөгүй. Огт тийм уулзалт болоогүй. Ерөнхийлөгчийн хувьд Н.Батцэрэгийг УИХ-ын гишүүн учраас сайд байж болохгүй гэсэн. Энэ байр суурь дээрээ хатуу зогсоно” гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.