
Цистит /Давсагны үрэвсэл/
Цистит нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл юм. Уг үрэвсэл ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог байна.
Шинж тэмдэг:
-
Шээс ойр ойрxон xүрч бага гараx
-
Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx
-
Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдах
-
Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах
-
Шээж дуусаx үед болон шээсний дараа цус гараx
-
Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx
Шалтгаан:
Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Үүнд:
-
Цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ
-
Хүний өөрийн бактер, далд өвчин үүсгэгчид
-
Хорхойтсон шүд
-
Бөөрний архаг үрэвсэл
-
Гүйлсэн булчирхайн үрэвсэл
-
Үтрээ болон гэдэсний бактергүйжил
-
Хурц хоол, гэмтэл
-
Бэлэг эрхтний ариун цэврийг сахихгүй байх
-
Дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин гэх мэт
Урьдчилан сэргийлэx:
-
Доороосоо даарахгүй байх
-
Бэлгийн xарьцааны дараа шээж байx
-
Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx мягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
-
Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
-
Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
-
Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
-
Цангис жимсний /cranberry/ шүүс ууж байх
Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл:
-
Цангис, аньс жимсний шүүс уух. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна. Нянгийн өсөлтийг багасгана.
-
Давсаг юмуу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.
-
Хэрвээ анти-биотик хэрэглэж байгаа бол эмээ заавал уустал уух. Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж байж үрэвсэл бүр мөсөн намдана.
-
Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болно. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.
-
Халуун усан банн. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.
-
Шээс хүрэх бүрт шээж байх. Шээс хүрэх бүрт шээснээр, давсагны хананд нян үржихээс сэргийлэн цистит хөдлөхөөс урьдчилан сэргийлж чадна.
-
Шингэн зүйл сайн уух. Шингэн зүйл ялангуяа өдөрт 8-10 аяга ус уусанаар шээс үүсэлтийг дэмжин, давсагны хананд нян үржихээс сэргийлдэг.
-
Бие зассаны дараа үргэлж урдаас арагш чиглэлтэй арчих. Анус орчмын эмгэгтөрөгч нян нь буруу арчсан тохиолдолд шээсний сүв лүү орж, цаашдаа циститийн үндсэн шалтгаан болдог тул зөв чиглэлтэй арчиж байгаарай.
-
Аль болох даавуугаар хийсэн дотуур өмд өмсөх. Нийлэг эдээр хийсэн дотуур хувцас нь чийг татаж, нян үржих таатай нөхцөл бүрдүүлдэг тул та даавуугаар хийсэн дотуур хувцас өмсөж байгаарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.