Тариаланчдын ажил цэгцэрч ургац хураалт дууслаа

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Цаг уурын таагүй үзэгдлээс урьтан тариаланчид энэ сарын 20-нд ургацаа хурааж дууссан гэдгийг ҮХААЯ-аас мэдээллээ. 2014 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72.4 мянга га-г цайруулж, 237.7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа үүнээс 465 мянган тонн буудай, 13.3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна.

Өөрөөр хэлбэл, нэгж талбайгаас үр тариа 15.8 цн, төмс 121.0 цн, хүнсний ногоо 123.3 цн ургац тус тус хураан авчээ. Харин ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна. Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтдаа зориулан 42.3 мянган тонн үр нөөцлөснөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ.

Одоогоор улаанбуудайн борлуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Дашрамд дурдахад, энэ оны ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байсан. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж ҮХААЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.