Э.Вантөмөрийн найз охинд эрүү үүсгэжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Цагдан хорих 461 дүгээр ангид бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр хоригдож байсан сэжигтэн Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар есдүгээр сарын 04-ны өдөр оргож, орон даяар эрэн сурвалжилсаны эцэст оргодлуудыг баривчилсан. Э.Вантөмөрийг оргоод 23 хоносны дараа баривчилжээ. Б.Амарбаясгалан хамаатныхаа гэрт, Э.Вантөмөр найз охиныхоо гэрт бүгж байсан гэдгээ хүлээсэн байна. Иймд хуулийн дагуу Б.Амарбаясгалангийн хамаатан Б, Э.Вантөмөрийн найз охинд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ.

Хулгай, залилангийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргосон Э.Вантөмөр нь эмэгтэйчүүдийг залилдаг нэгэн байжээ. Тэрбээр өөрийн найз бүсгүй болох Дэжидбалыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Номуун” буудалд хувийн таарамжгүй харьцаанаас болж зодож танхайран биед нь хүнд гэмтэл учруулаад зугтжээ.

Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Золжаргал гэгч эмэгтэйг хууран мэхлэж, нөүтбүүк, мөнгийг нь авч сая 350 мянган төгрөгийн хохирол учруулсан бол Энх-Учрал гэх эмэгтэйтэй танилцаж залилсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байхдаа ийнхүү оргон зугтаажээ. Хэрэг хүндрүүлэх нөхцөлтэй учраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд үүн дээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх хэргийн зүйл анги нэмэгдэх юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.