
Би хэдэн энгийн арга хэлж өгье.
1. Суугаад нүдээ аньж, зулайдаа төвлөр. Энэ нь ухаан санааг тайвшруулж, зүрхээрээ мэдрэх энгийн арга.
2. Өглөө эрт сэрээд 15 минут инээмсэглэ. Дараа нь доошоо хараад, бас 15 минут хэвт.
3. Ой модоор юмуу паркаар 20 минут гүйж, толгойд юу л орж байна, түүнийг бод. Илэн далангүй бай, солиотой юм шиг ч бай. Дараа нь газарт бас 20 минут хэвт.
4. Суугаад, эргэн тойрны дуу чимээг сонс. Хамгийн алсын, хамгийн өчүүхэн, шалихгүй дуу чимээг ч анзааран чагна.
5. Хүн олонтой газар суугаад, өөрийн хайрыг хажуугаар өнгөрч яваа бүх хүнд илгээ.
Алмай байдал, улиг болсон бодлоос салахын тулд явах, гүйх, бүжиглэх зэрэг эрч хөдлөлтэй бясалгал чухал. Энэ нь өөрийгөө залуужуулж, бие галбираа сайхан байлгахад тусалдаг.
Вит Мано Свами
- Агнистын гэгээ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.